Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооны үнэмлэхээ эрэх зуур пивыг минь барьж байгаач, цагдаа

Америкийн Жоржия мужийн Данвуди хотод энэ сарын 3-ны шөнө нэгэн жолооч цагдаагийн эргүүлийн машиныг мөргөж багагүй гэмтэл учруулаад  зугтжээ.  Азаар цагдаагийн ажилтан Алвин Родригес бэртэж гэмтсэнгүй, зөрчил гаргасан машины араас хөөж гүйцэн зогсоосон байна. Цагдаагийн ажилтны хэлснээр жолооч согтуу байсан төдийгүй үнэмлэх бичиг баримтыг нь шаардсан цагдаагийн өөдөөс онгойлгосон шилтэй шар айраг барьж “үнэмлэхээ эрэх зуур үүнийг барьж байгаач” хэмээн гуйжээ.
Баримт бичгийг нь үзвэл тэр жолооч 37 настай Деймон Тобиас Эксум гэгч болох нь тогтоогдсон байна. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргасан хэмээн баривчилж саатуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан