Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын тэргүүний сумдыг 100 сая төгрөгөөр шагнав

Засгийн газраас гаргасан болзлыг хангаж, улсын тэргүүний сумаар шалгарсан Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сумын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналыг нь гардууллаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагнал гардуулахын өмнө тэдгээр сумдын удирдлагуудад хандаж,  Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг тухайн орон нутагтаа хэрэгжүүлэхэд ихэд анхаарч, 330 сумаас шалгарч бусдыгаа тэргүүлсэнд баяр хүргэж, амжилт хүслээ. Улсын тэргүүний суманд гэрчилгээ олгон, 100 сая төгрөгөөр шагнав. Шагналын мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдэд зээл болгон олгох, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг Засгийн газраас даалгалаа.

 Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, “Улсын тэргүүний сум шалгаруулах Засгийн газрын тогтоол гарснаар нэг талаас засаг төрөөс сумдынхаа иргэдийн аж байдал, сумдынхаа төрийн байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, урамшуулах нөгөө талаасаа сумдад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ аж байдлын түвшин, төрийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг дээшлүүлэхэд түлхэц болсон үйл явдал боллоо хэмээн хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, улсын тэргүүний сумдаар шалгаруулдаг уламжлалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан