Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулгыг сайдаас чөлөөлөхийг Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр болсон хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас  чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар "Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй" гэж үзлээ.
Хамтарсан хуралдаанд оролцсон 26 гишүүний  14 нь сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ  асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Х.Баттулгын хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар авч хэлэлцээд гаргасан шийдвэрийг Байнгын хороодын хамтарсан  хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулж "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж  өгнө үү” гэсэн юм. УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр сайд Х.Баттулгыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн ч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн,  Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэсэн хариулт өгсөн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулгын ҮХАА-н сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш болох УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан