Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд хэн нь гол хүн юм бэ

Ийм асуултыг монголын хөрш улсууд, оросууд, хятадууд, казахууд тавьж байна хэмээн http://asiarussia.ru сайтад бичжээ. Орост бол ерөнхийлөгч Владимир Путин, хятадад бол БНХАУ-ын дарга Ши Зимпинь, Зазахт бол ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хамгийн гол хүн. Харин Монгол Улсад хамгийн гол шийдвэр гаргагч гол хүн нь хэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

1991 он болтол Монгол улсыг Монгол Ардын Хувьсгалт нам удирдаж гол удирдагч нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. 1991 оны өнгөт хувьсгалын дараа Монголд парламентын сонгууль болов. Ингэхээр энэ улсын хамгийн гол хүн нь Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн нь баймаар. Гэтэл үнэн хэрэг дэрээ байдал огт өөр. Нэг үгээр хэлбэл дорно дахинд асуудал өөр. Байдлыг тайлбарах гэж үзье. Түүхэн матерлизмаас хойш төрсөн хүмүүст ойлгоход бэрх байж болох юм.

Онолоор бол сонгуульд ялсан нам нь өөрийн Засгийн газраа байгуулдаг. Ийм ч болохоор ерөнхий сайд нь намын арга байдаг. Эндээс л асуудал эхэлж байна. Хэрэв намын дарга нь Иосиф Сталин шиг хүн байвал яах вэ. Тэр Уинстон Черчиль шиг Ерөнхий сайд болж чадах уу. Амьдрал дээр аль зүйл өөрөөр эргэхийг хэлж барах вэ дээ. Ийм хатуу удирдагчийн үе хэдийнээ өнгөрсөн. Хоёрдугаарт бүх хүн ухаантай, боловсролтой болсон. Бүгд л эдийн засагч, түүхч....гээд. Гуравдугаарт намууд янз бүр. Жишээлэхэд МАХН бол марксист-ленинист төрхтэй, удирдагч нь бүхнийг гартаа барьж байхыг эрмэлздэг.

Монголын өөр нэг том нам нь олон удирдагчдын нэгдэл болсон Монголын Ардчилсан нам. Сонгуульд дангаараа ялж чадахгүй байсан олон намуудаас Ардчилсан нам үүссэн. Өнөөгийн ерөнхий сайд Н.Алтанхуяг МСДН-ын гишүүн байсан хүн. Тэгээд бас АН-д олон фракц бүлэглэл байгаа учраас  урьдахаа санагалзан хүчийг нь сулруулдаг. Ийм ч болохоор улстөрчид нь намаа яг л бээлий шиг сольж байдаг. Ардчилсан нам тус улсын ерөнхий сайд байсан хүний тоогоороо Гиннесийн дээд амжилтын номд орно. Тэгэхээр АН-аас гарсан ерөнхий сайдууд нь ихэвчлэн бэлгэ тэмдгийн чанартай байдаг.

Гэтэл нөгөө талд нь МАХН аль хэдийнэ нэр, агуулга бодлого чиглэлээ өөрчилчихөөд байгаа. Одоо энэ нам Монгол Ардын нам болоод СоцИнтернийн гишүүн болж үндсэндээ Социал демократ нам болсон. Энэ халдвар АН-ын бүхий л фракцад бас бий. МАН бас үндсэндээ төвийг сахьсан нам болж, тэндээс гарсан Ерөнхий сайд нь өрсөлдөгч МАХН-ын ерөнхий сайдыг бодвол илүү хүчирхэг байдаг юм.

Оросууд, казахууд, хятадууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай асуудаг. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ердөө л бэлгэ тэмдгийн чанартай хүн. Өнөөгийн Монголын удирдагчид бүгд л энэ албан тушаалд санаархдаг ч үнэндээ бүгд ерөнхийлбгч болж чадахгүй. Хэн болж чадаагүйнх нь улстөрийн карьер дуусч байна гэсэн үг.

Энэ улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бол улстөрийн зүтгэлтний хувьд карьерын төгсгөл. Тэр өөрийнхөө намаас тусгаарлагддаг. Өөрөөр хэлбэл хууль ёсоор намын бат илэрхийлэхээ өгөх ёстой. Гэхдээ дөрвөн жил ерөнхийлөгчийн албаа хашаад мултарвал, дараа нь дахиад хоёр дахиа нэр дэвшихийн тулд өөрийнхөө намд эргэж очно.

Харин нам нь хүлээж авах уу. Авахгүй бол яах вэ. Тэгвэл тэр хүний улс төрийн карьер дөрвөн жилийн өмнө дуусч байгаа нь тэр. Үүнийг туулсан хүн бол Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат. Тэр үеийн МАХН түүнийг гол гаргахаар нь шартай нэр дэвшигч өрсөлдөгч Монголын Ардчилсан намд очиж байж гэмээнэ хоёр дахиа сонгогдож ерөнхийлөгчийн алба хашсан. Хоёр дахь ерөнхийлөгчид нь харин ямар ч асуудал байгаагүй болохоор найман жил энэ албыг хашиж чадсан. Гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд улстөрйин гамшиг тохиосон гэж болно. Ганхцн сонгуулийн хугацаанд ажилласан цор ганц ерөнхийлөгч. Өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч асуудалгүйгээр хоёр дахиа сонгогдоод байгаа.

Парламентын спикерийн хувьд яриад байх юм байхгүй. Ер нь л ойлгомжгүй албан тушаал. УИХ-ын нэг дарга нь карьераа алдахгүйн тулд жаахан ухаан зарсан гэх юм уу даа. Спикерээс буугаад тэр Боловсролын дэд сайд болоод тэр карьер нь дуусмагц Улсын их сургуулийн ректор болох шив дээ.

Би тэгэхээр тэвчээр муутай оросууд, хятадууд, казахуудаас Монголд хэн хамгийн гол хүн юм бэ гэсэн асуулт хүлээж байна л даа.

Хариулт нь маш энгийн. Монголд хүн бүгд гол хүн. Тухайлбал Монголын Эль Дорадо болсон говь нутагт нь эрдэнэс хайхаар ирээд итгэмжлэл олж Засгийн газар юм уу, ерөнхийлөгчийн анхаарлын төвд орж чадсан хаанахын ч юм нэг баян хөрөнгө оруулагч ч байж болно.

Түүнд хөдөөгийн нэг малчин хэлнэ л дээ, яг үнэнийг хэлэх юм бол монгол гол хүмүүс байна аа. Монгол бол асуудалих нарийн орон. Хамгийн гол нь монголын улстөр бизнесийн бүлэглэлүүдийн тэнцвэрийг олох явдал чухал. Бас ч тийм амар биш шүү гэсэн байна. 

Top of Form

Bottom of Form

 

0 Сэтгэгдэл
Mongoliin 3 tarvagan badarchinguud xe xe xe .Ix naran ulsiinxan 3 uuland ni nuruu nugalam nemeed ugchixgyi
Хамгийн их уншсан