Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын үнэт зүйл, боловсролын талаар сургалтанд оролцлоо

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо “Олимпын үнэт зүйлс, боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн орнуудын дунд уулзалт, семинар өнгөрөгч долоо хоногт боллоо. ОУОХ, Азийн олимпийн зөвлөл, Олимпын эв санааны нэгдлээс хамтран зохион байгуулсан энэхүү семинарт 30 орны 43 төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсаас МҮОХ-ны гадаад харилцааны референт Б.Баяртуяа, олимп судлалын төвийн мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нар оролцсон юм. Олимпын боловсролыг өөрийн орондоо хэрхэн хөгжүүлэх, хүний нөөцийг хэрхэн бэлдэхэд уг семинарын үндсэн зорилго чиглэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан