Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чимээгүй байж байгаад дээрэмдүүлэхийг цагдаа анхааруулав


Бразилын цагдаагийнхан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гадаадаас очих жуулчдад аюулгүй байдлын талаар хэрхэх тухай зааварчилга гаргажээ. Энд хамгийн сонирхолтой нь дээрэмчид халдах үеэр”Эсэргүүцэхгүй, хашгирахгүй, маргалдахгүй байх”-ыг зөвлөсөн байна. Цагдаагийнхан үүнийгээ шуугиан тарьж, ямар нэгэн байдлаар эсэргүүцэх юм бол харин ч хүчирхийлэл, бүр аминд нь хүрч магадгүй гэнэ.
Мөн жуулчдыг хулгайч дээрэмчдийн анхаарал татахуйц үнэт зүйлсээ ил гаргахгүй, орой үдшийн цагаар гадагшаа гарахгүй байхыг анхааруулжээ.
Бразил нь гэмт хэргийн түвшингээрээ дэлхийд хамгийн дээгүүрт ордог, хүн амд ногдох аллагын гэмт хэргэрээ тэргүүлдэг орон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан