Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг киноны гол дүрд Монгол бүсгүй тоглохоор болжээ

Монголын циркийн жүжигчин бүсгүй Энэтхэгт киноны гол дүрд тоглохоор болжээ. Циркийн жүжигчин бүсгүй н.Батцэцэг гэдэг бөгөөд манипури гаралтай нөхөртэй аж.

Тэрбээр, долоон хулгайчийн тухай өгүүлэх инээдмийн кинонд тоглохоор болсон байна. Энэтхэгийн кино наадмаас хоёр удаа шагнал авч байсан найруулагч Анил Радхакришна Меноны найруулах уг кинонд тус улсын нэр хүндтэй жүжигчин Притвираж, Асиф Али, Срийнат Баси, Недумуду Вену, Найла Уша нар дүр бүтээх ажээ.

Энэтхэгийн албан ёсны хэл Малаялам хэлээр тэрбээр ярьж чадахгүй ч үг хэлдэггүй, үйл хөдлөлөөрөө чадамгай дүр харуулах дүрд тоглохоор болсон байна. Найруулагч энэ дүрд тоглох дүрийг нэлээд хайсаар хүүтэйгээ цирк үзэж байхдаа н.Батцэцэгийг олж харсан хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан