Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуучин Л.Байзда тайзнаа гарсны 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулсаар тайзнаа анх гарч байсан дуучин Л.Байзда  ирэх сарын 20,21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “амьд” хөгжимтэйгээр тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хийж байгаа гэнэ. Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү  тоглолтод  дуучин Л.Байздагийн хит болсон бүтээлүүдээс болон сүүлийн үеийн уран бүтээлүүд  үзэгчидэд  хүрэх юм.  

Амьд хөгжмийн “Тоник”хамтлагийн  залуус   тоглолтод оролцож байгаа бөгөөд  мэргэжлийн ур чадварыг үзэгчдэд  мэдрүүлэх бол урилгаар “Гурван бүдүүн”, “Fly”, “Sync” зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ.

Л.Байздагийн  хувьд  20 жилийн турш 100 гаруй бүтээл гаргасан байдгаас  80 орчмыг нь өөрөө зохиосон байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан