Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өнөөдөр бас бороотой

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй бол бусад нутгаар үүлэрхэг. Зүүн,  говийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Нийслэл Улаанбаатар хотод  үүлэрхэг. Бороотой. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан