Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аргентинаас урьд хожид олоогүй том үлэг гүрвэлийн яс олжээ

Аргентинаас саяхан археологчдын олсон үлэг гүрвэлийн ясыг манай гариг дээр урьд өмнө нь олдож байсан эртний энэ амьтдын дотор хамгийн том нь гэж судлаачид үзэж байна.

 Түүний бие нь 40 метр урт, өндөр нь 20 метр буюу долоон давхар барилгатай тэнцэх бол жин нь 77 тонн орчим байгаа нь африкийн 14 заантай дүйх гэнэ.

Хамгийн эхлээд энэ ясыг Аргентины Трелью хотоос баруун зүгт 250 орчим км газраас нутгийн нэгэн фермер олж илрүүлсэн байна.

 Палеонтологчид тэндээс нийтдээ 150 орчим яс олсон нь азаар маш сайн хадгалагдсан байжээ. Судлаачид үүнийг цэрдийн галавын  түрүү үед амьдарч байсан ургамлаар хооллодог том биет титанозаврын нэгэн шинэ төрөл гэж байгаа ч одоохондоо тухайлсан нэр өгч амжаагүй байгаа гэнэ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан