Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Номын баяр” өдөрлөг үргэлжилж байна


Номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монголын Үндэсний Номын сан, МЗХ дэргэдэх Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Үнэт ховор номын музейтэй танилцах аяллыг зохион байгуулж, аялалд 30 гаруй залуучууд хамрагдсан байна.

Номын өдөрлөг нь оюутан залуучуудад номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, номын солилцоо, хандивын үйл ажиллагаа өрнүүлэн олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах онцлогтой. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, уламжлалт зан заншлаа хөгжүүлж, олон нийтэд танилцуулах, ном зохиолыг судлах боломжийг нээж өгөх, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх, оюутан залуусын ном унших идэвхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж байгаа бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа юм байна. Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох бол цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан