Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчид очиж амрах нь бүү хэл очмооргүй 20 газар


Аялж жуулчилж амралтаа өнгөрүүлэхийг нэг их хүсмээргүй 20 газрыг британийн “Buyagift” сайт нэрлэсэн байна. Үүнийг зүгээр ч нэг сонгон авсангүй урьд өмнө нь жуулчид очоод ямар эрсдэл, айдастай учирч байсан, өнөөгийн  нөхцөл байдал нь ямар байгаа зэргийг үндэслэн жагсаажээ. Энд аяллын маршрут, зам дэд бүтэц, гэмт хэргийн түвшин, тухайн бүс нутгийн нь улстөр, эдийн засгийн нь байдал, тав тух зэргийг харгалзжээ.

1.    Болгарын Столипиново

Болгарын Пловдив хотын цыгануудын хороолол энэ жагсаалтыг тэргүүлж байна. Балканы хойг дахь хүн ам хамгийн шигүү энэ газарт бүр социализмын үеийн төгсгөлөөс хойш ямар ч дэд бүтэц барьж байгуулаагүй. Оршин суугчид нь хаалга цонхоороо л хогоо толгой дээрээс чинь цацаж мэднэ. Гудамж нь нэлдээ хогонд дарагдсан газар.

2.    Колумбын Богота


Колумбын нийслэл мансууруулах бодисын наймаагаараа аль 1990-ээд оноос алдаршиж үүнийгээ дагаад дээрэм тонуул, гэмт хэрэг ихтэй. Жуулчдад халдаж байсан нь нэг биш удаа. “Тэндээс эргэж ирэх эсэхээ хэн ч мэдэхгүй, австралид бол аварга загасанд идүүлчихэж магадгүй бол тэнд...........” гэж нэг шинжээч нь бичжээ.

3.    ОХУ-ын Москвагийн Гольянова дүүрэг

Москва хотын зүүн дүүрэг Гольяново жинхэнэ коммунист бүтээн байгуулалтын үлдэгдэл, ихэвчлэн гадаадын цагаач иргэд байдаг болохоор очоод үзээд байх юмгүйн зэрэгцээ бас л аюултай газар гэнэ. Оросууд болохоороо үүнийг цэвэр улстөрийн зүгээс дүгнэсэн болохоос биш зүгээр газар гээд байгаа.

4.    Румыны нийслэлийн Ферентари


Бухарест хотын энэ хэсгийг заримдаа “Бага Парис” гэдэг ч үнэндээ бол огт эсрэгээрээ. Хог хаягдал, золбин нохой нь жуулчдад нэг их таалагдахгүй л болов уу.

5.    Мексикийн Сьюдад-Хуарес


Мексикийн Чиуау мужийн хойд хэсэгт байх энэ хот гудамжин дахь аллага, хүчирхийлэл, авлигад идэгдсэн цагдаагаараа алдартай. Ямар нэгэн зүйл тохиоход цагдаад итгэхийн аргагүй. Нэг удаагийн ажиллагаагаар л авлигад идэгдсэн, цэвэр биш 800 цагдааг ажлаас нь халж байсан газар шүү дээ.

6.    АНУ-ын Байутор

Шинэ Орлеаны энэ хэсэг уг нь луизианы жаз хөгжмийн төрөлх нутаг. Миссисипи гол болон St Claude Avenue гудамжны хооронд байх энэ газар жинхэнэ гэмт хэрэг, мансууруулах бодисын наймааны үүр уурхай.
 
7.    АНУ-ын Камден

Нью-Жерси бол АНУ-д гэмт хэрэг хамгийн өндөртэй хот. 2012 оны дүнгээр 100 мянган хүн тутамд 2566 хүнд гэмт хэрэг оногдож байгаа нь америкийн дунджаас 560 хувь илүү байгаа юм.

8.    ӨАБНУ-ын Кейп-Флэтс

Кейптауны ядуусын энэ хороолол 1950-иад оноос апартеид бодлогын үрээр хар арьстнуудыг суурьшуулж ирсэн, тохижилт муутай, гэмт хэрэг, дээрэм тонуул жинхэнэ цэцэглэсэн дүүрэг.

9.    АНУ-ын Детройт хот

Нэгэн цагт АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн нийслэл байсан энэ хот өнөөдөр эзэнгүйдэн зэрлэгшиж гудамжаар нь янз бүрийн зэрлэг амьтад хөлхөж байдаг газар болсон.

10.    Словакийн Братислав

Словакийн нийслэлийн энэ дүүрэг рүү очих хэрэг гарвал усны гутал, бие хамгаалагчгүйгээр зүглэх хэрэггүй.

11.    АНУ-ын Балтимор

Мэриленд мужийн энэ том хот мөн ялгаагүй гэмт хэргийн үүр уурхай гэдгээрээ алдартай.

12.    Бразилын Ресифи

Бразилын эргийн энэ хот нар, аварга загас, гудамжны буудалцаан гээд жуулчдын сэтгэлээс гарахгүй олон дурсамж дүүрэн хот. Гудамжин дахь аллагыг нь бүртгэнэ гэвэл электрон апарат л хэрэгтэй гэсэн үг.

13.    Украины нийслэл Киев

Нэгэн цагт ногоон хот байсан Киев атомын цахилгаан станц сүйрсэн Чернобылиэс 100-хан км зайд байдгаараа энэ жагсаалтад орсон бололтой. Одоо  бол улс төрийн хямралаас болоод эмх замбараагүй байдал газар аваад байгаа.
 
14.    Италийн Неаполь

Италийн Неаполь хотын дагуул Скампия хотыг төр засаг биш мафийнхан удирддаг. Ийм болохоор энд хар тамхины худалдаа цэцэглэж бас гудамжны уралдаан байнга болдог газар.

15.    Лондонгийн Уолворт

Британийн нийслэлийн өмнөд дүүргийг  1963-1977 онд  ядууст зориулан олон айлтай орон сууцууд барьсан. Бас хүмүүс бужигнасан гадны хүн зорчиход тийм ч таатай биш газар.

16.    Бразилын Рио-де-Жанейро

Сар хүрэхгүй хугацааны дараа хөлбөмбөгийн ДАШТ болох энэ хот гэмт хэргээрээ алдартай.

17.    Их Британийн Мосс-Сайт

Манчестр хотын өмнөд дүүрэг Мосс-Сайт хоёр зууны заагаар гудамжны дээрэм, гэмт хэргээрээ алдаршсан газар. Энд “британийн Аль-Капоне” гэдэг Колина Жойсын  удирдсанбүлэглэл энд л нэрд гарсан даа.

18.    Францын Сент-Уэн

Парис хотын дагуул энэ хот нийслэлээс 6,6 км-т байдаг ч гэмт хэрэг, ядуусын хороолол, орон гэргүйчүүд, дүрвэгсэд, элдэв хог новш зардаг бараан зах гээд гадны хүнд нэг их таатай биш газар.

19.    Их Британийн Токсет

Британийн Ливерпуль хотын энэ дүүрэг орхигдож хаягдсан байшин барилгууд нь зэвсэглэсэн дээрэмчдийн үүрлэдэг газар.

20.    Шведийн Мальме

Шведийн гурав дахь том энэ хот Скандинавны хамгийн том үйлдвэрлэлийн хот. Мальмегийн хүн амын 40 хувь нь цагаач иргэд болохоор гэмт хэргээрээ толгой цохьдог газар.

0 Сэтгэгдэл
Энэтхэг шриланк бангладеш афганистан пакистан африк номхон далайн орнууд орох естой
zuv shuu, bid l hicheehgui bol hen uuniig zasah ve dee
end mongol hun alga!!! ***** id gj....
chi odoo yu geed soliortson hujaa ve bj chadq bol ter saihan soyoltoi gazarluugaa zailaachdee chnii taalald niitseh gj bgad bga yum bhq shd har malaa!!!
Ayalliin machin chirgvvlee 8993-0234- t zalgAad zoriulaltiin asrtai ni songood zun saihan aylachgaah uu
shuls ch yamai bnaa, eregteichuud n shuud l gudamjindaa taaraldsan gazraa sheechihdeg shuu dee, tiim gazar africad ch bhgui bh ooooo
1. Өө уучлаарай, хамгийн эхэнд Монгол гэж улс орсныг мартаад орхисон бна. Энэ улсад гудамжаар нь явахад сэг, зэв болсон машины хогнууд нь дайрч алчих гээд, жолооч нь гэж хүн аймаар царайтай юмнууд бүгд П-да, П-да, Пзда гэж оросоор хараагаадл, хажуугаар зорсон хүмүүс нусаа нийж, шүлсээ нүүррүү чинь хаячихаад явах энүүхэнд. Хөдөө тосгон явах замд ганц ч боловсон 00 байхгүй, шуудл таарсан газраа эр эмгүй ичихчгүй хөнгөрчихнө. За тэгээд хулгай бол жинхэнэ цэцэглэсэн орон. Хот суурьны нь зах аймшгийн заваан, зольбин ноход, архичин шавааралдсаны дээр ядуус, орон гэргүйчүүд нь талийгаачдыхаа оршуулгыг ухаж амьдардаг энэ дэлхийд байхгүй аймаар хүмүүс. ээ таминь энд л бүү очиорой до !!
chi odoo yu geed soliortson hujaa ve bj chadq bol ter saihan soyoltoi gazarluugaa zailaachdee chnii taalald niitseh gj bgad bga yum bhq shd har malaa!!!
Braziliin Sao Paulo hot bas evgui shuu
yooy, yaj Ulaahan-Baatar mini orsongui ve, ailaa shuu,odoo heduulee hicheeyaa tegehuu, ehleed shulsee hayhaa bolih heregtei bna zaluusaa,shulsee ih hayah muu baidag gesen shuu, amnii hishgee gargaad baigaatai adilhan gedeg yum bilee,,,yamar ch zorilgogui shulsee hayad baigaa ni ineedtei shuu dee,,, zaluusaa
zuv shuu, bid l hicheehgui bol hen uuniig zasah ve dee
shuls ch yamai bnaa, eregteichuud n shuud l gudamjindaa taaraldsan gazraa sheechihdeg shuu dee, tiim gazar africad ch bhgui bh ooooo
Mongol number one bwl taarna. Hunuus n soyolgui buduuleg za2aan archaagui uls tor n ternees dolondor ***** idmeriin gazar
Тамын тогооны үхэр Монголчуудын нийслэл Улаанбаатар бол өвлийн цагт амьсгал авахын аргагүй агаарын бохирдолтой хот.Хотыг халаа сэлгээгүй 88 жил удирдсан өнөөгийн парламентын сөрөг хүчин болох МАН энэ хотын хамаг олигтой газрыг авлигаар өгч гишгэх газар үлдээгээгүй.Тус нам энэ улсыг сүүлийн 24 жилийн 20 жилд удирдахдаа ард түмнийхээ амьдралыг доройтуулж ажилгүйдэл ядуурлыг гааруулсан.
бас авгай нарын хөл дээр гишгэх юм уу машиныг нь шүргэвэл ч алуулна даа.Охидуудыг нь ширтвэл ч сэгсрүүлээд зогсвол их юм
Бас оршин суугчид нь нусаа урдаас чинь нийчихээд огт тоохгүй яваад өгнө
21. Монголын нийслэл Улаанбаатар хот, энд дайн дажин, хар тамхи, мафи, цыганууд байхгvй боловч евлийн цагт хорт утааны баггvй явбал бактерологийн зэвсэтт ертсен мэт амь насаа алдах магадлал ендер.
Бас оршин суугчид нь нусаа урдаас чинь нийчихээд огт тоохгүй яваад өгнө
Хамгийн их уншсан