БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Голуудын усны түвшин олон жилийн дунджаас даваад байна
Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эх авдаг Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Таац, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Халх, Хэрлэн болон Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Хэрлэн гол гэхэд л нийслэлийн Багануур дүүрийн орчмоор, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Яруу, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр усны түвшин олон жилийн дундаж түвшинг 10-60 см даваад байна.
5 дугаар сарын 21 нд Чулуут гол Өндөр-Улаан, 5 дугаар сарын 23-нд Хэрлэн гол Өндөрхаан орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэхээр байгаа тул дээр эдгээр гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус судлалын сектороос онцгойлон анхааруулсан байна.

0 Сэтгэгдэл
иргэн
туулын гүүрэн дээрээс харлаа. амь тасарч ширгэх гэж байхыг нь харж байсан болоод тэрүү сайхан л харагдаж байна лээ. ард иргэд болгоомжтой л байх хэрэгтэй. түүнээс гол ус минь саваа дүүрэн урсч байх тийм ч муу бишшүү
2014.05.21