Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морин хуурын чуулгын тасалбар Улан-Үдэд олдохгүй байна

Манай морин хуурын чуулга ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотноо тоглож үзвэрийн тасалбар нь эрэлт ихтэй байна. Тавдугаар сарын 21-нд Буриадын улсын филормонид тоглосон манай чуулганыхан 22-нд дуурийн театрт тоглоно. Морин хуурын чуулгынхны энэ удаагийн  “Киноны хөгжим” нэртэй концертод “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гейшагийн дурсамж”, “Төгөлдөр хуурчийн тухай домог”, “Сайн, муу, зэрлэг” зэрэг холливудын киноны хөгжмүүдийг тоглож байгаа юм байна.
Тасалбарын касс өглөөнөөс эхлэн ажиллаж байгаа ч сүүлийн 17 жилд анх удаагаа буриадын нийслэлд тоглож байгаа монголын морин хуурчдын концертын тасалбар эрэлт ихтэй тун ховор байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан