Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Хаянхярваа: Улсад бүртгээгүй бүх өрийг тооцвол 100 хувиа ч давчихсан


Төсвийн байнгын хорооны хурлаар багагүй маргаан, мэтгэлцээн өрнүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа. Шинэ хуульд шүүмжлэлтэй хандсан цөөн хүний нэг тэр юм.

-Өрийн удирдлагын тухай хууль хэлэлцээд эхэл­лээ. Хуулиа боловс­руулсан хүмүүс мэдээж сайн болсон гэж хэлнэ. Хөндлөнгөөс та хэрхэн харж байгаа бол?
-Өрийн удирдлагын хуу­лийг 2011 оноос боловс­руул­сан юм. Тухайн үед на­майг Сангийн яаманд ажил­лаж байхад үүнийг Баялгийн сангийн хуультай хамт боловсруулаад бэлэн болчихсон байлаа. Гэвч цаг хугацаандаа амжаагүй юм. Өнөөдөр манай улсад өрийн зохицуулалтыг хуульчлах шаардлага байна уу гэвэл гарцаагүй тийм. Миний харж байгаагаар энэ хуульд олон улсын түвшинд өрийн талаар баримталдаг үндсэн зарчмуудаа хуульчилсан байна. Үүнд Засгийн га­зар хөндлөнгийн санал, зөв­лөм­жөө тусгаад заримыг нь сайжруулах, заримыг нь муутгах өөрчлөлт орсон зүйл ажиглагдсан. Тийм уч­раас нэлээд чамбай хандаж, нухацтай ажиллах шаард­лагатай гэж бид үзэж байгаа.

-Танай намаас шүүм­жилж байгаа ганц зүйл нь өрийн таазыг нэмж байгаа явдал байх шиг?
-Хамгийн гол маргаан бол өрийн хязгаар. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бид өнгөрсөн парламентын үед баталсан. Батлах үедээ миний, чиний гэхгүй бүх намын гишүүд амаа олохгүй магтаж, санхүүгийн салбарын Үндсэн хууль гарлаа гээд л. Энэ хуульд тусгай шалгуураар өрийн хязгаарыг он оноор нь тавьж өгсөн, улмаар өрийн талаар цогцтой бодлоготой боллоо гэж ярьж байсан. Тэр хязгаар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас давуулахгүй гээд хуульчилсан юм. Намайг Сангийн яаманд ажиллаж байхад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа нийцээд, өр зээл 40 хувьдаа багтаж байсан юм. Гэтэл өнөөдөр 70 хувь, нэмээд Засгийн газрын баталгаа 20 хувь гээд үндсэндээ 90 хувиар тогтоох гэж байна. Энэ л хамгийн ноцтой асуудал.

-Би сард 500 мянган төгрөгийн цалинтай, зээл авъя гэхэд банк буцааж төлөх хэмжээг орлогын 45 хувиар хязгаарлачихдаг. Гэтэл улс орлогынхоо 90 хувьтай тэнцүү зээл авдаг болох нь гэсэн үг биз дээ?
-Тийм. Чамд орлогын 90 хувьтай тэнцэх хэрэгцээ байлаа гэхэд банк чиний эрсдэлийг тооцоод 45 хувь гэсэн босго руу оруулж ирж байна гэсэн үг. Хүний хэрэгцээ хязгааргүй байдагтай адил улсын хэрэгцээ ч дуусахгүй. Тэнд ямар нэг хэмжээ, хязгаар тогтоож өгөхгүйгээр надад мөнгө хэрэгтэй гээд л аваад байя. Тэгвэл хэчнээн ч төгрөгийн зээл хуримтлуулж, мөнгө олж чадна. Эцэст нь юу болох вэ гэхээр магадгүй Грек шиг төлбөрийн чадваргүй болж, улс орон нь өрөнд идэгдэж, хүн ард туйлын ядуу, бүс нутагтаа нэр хүндгүй болж хувирах юм. Хэдий бидэнд олон юм зэрэг зэрэг шаардлагатай байгаа ч тэр хэрэгцээгээ ямар нэг хэмжүүрээр дарж л байх хэрэгтэй.

-Тэр хэмжүүр нь өнөөх ДНБ-ий 40 хувь уу?
-2008-2012 оны парламентад энэ тоог нэлээд тулхтай тооцож гаргасан гэж үздэг. Ялангуяа Баярцогт гишүүнээс лавлаж асуугаарай. Тэр үед Сангийн сайд байгаад, тогтвортой байдлын тухай хууль оруулж ирэхдээ үндэслэл, гаргалгааг маш сайн тайлбарлаж байсан. Ер нь, УИХ-ын гишүүд бид ч нэг хэмжээ, заагтай байя гэж үзээд дэмжсэн хэрэг. Харамсалтай нь, АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат хаанаас гараад ирсэн тоо юм, тэнгэрээс харж тавиа юу гэсэн. Үнэндээ тэн­гэр­тэй харьцаж тоо асуудаг Эдийн засгийн хөгжлийн сайд өөрсдийнх нь дунд бай­на. Манай намын хувьд тоо­цоо судалгаа, үндэслэлээ гар­гаж байж эдийн засгаа зөв авч явахын төлөө онолд тул­гуур­лаж, хуулийн хүрээнд ажил­ладаг зарчимтай. Энэ зарчмаа Эрдэнэбат өөрөө сайн ойлгохгүй байх шиг байна.

-Одоо хэрэгжиж байгаа хуулиар 40 хувьдаа хүргээд өр, зээл тавьчихсан. Нэмээд мөнгө хэрэг болоод байгаа учраас түүндээ зориулж хуулиа өөрчилж байна гэж ойлгож болох уу?
-Эд нарын ярьдаг нэг зүйл нь юм хийе гэхээр мөнгө дутаад байна. Мөнгө олох гэхээр Ардын нам гай болоод байна гэдэг. Манай нам гай болж байж болно. Гэтэл аваад ирсэн мөнгөөрөө юу хийсэн бэ гэдгийг л харах хэрэгтэй шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурван их наяд, “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бонд 360 сая, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар. Бүгдийг нь нэмээд үзэхээр бараг есөн их наяд төгрөг буюу манай улсын нэг жилийн төсвөөс давсан их мөнгө зарцуулж дуусгачихаад байна. Тэгээд үр дүн нь юу болсноо огт ярихгүй байгаа юм. Бид мөнгө зээлж, бонд босгож, аваад ирж болно, асуудалгүй. Гагцхүү юунд зориулахаа л маш тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд ил тод, хуулийн хүрээнд УИХ-аар төслүүдээ батлуулах ёстой. Ингэж бодитой юм хийхгүй бол болохгүй.
Би Сангийн сайдаар томилогдсоны дараахан Япон руу явж ирээд 580 сая ам.долларын бонд босгосны дараа сэтгүүлчидтэй уулзаж нэг зүйлийг хэлж байсан. Монгол Улс хөгжилд бэлэн биш байна гэж. Яагаад гэхээр мөнгө ороод ирэхэд түүгээр санхүүжүүлээд хийх ажил, бэлэн төсөл алга. Тийм учраас хөгжилд бэлдэх ёстой юм байна гэсэн. Тэр үед гурван тэрбум ам.долларын зээл авъя гэж, бусад гишүүдийн хэлснийг Ерөнхий сайдад уламжилж, шуурч явсан нь бий. Гэтэл сайд хариуд нь Хаян чи юунд зарцуулах юм бэ гэж асуусан юм. Одоо харахад тэр бодол маш зөв байж. Өнөөдөр ч гэсэн мөнгө авъя, хэрэгтэй байна гээд л орилоод, юунд зарцуулахаа тодорхой болгоогүй. Түүгээр зогсохгүй төсвөөс гадуур их мөнгө байна. Улсын сан хөмрөг гэж нэг л юмыг хэлдэг байтал хоёр талаас нь гараа оруулж аваад байгаагаас өөрц­гүй. Өрхийн тэргүүн, гэ­рийн эзэгтэй, үр хүүхэд нь тус тусдаа төсөв зарцуулаад бай­вал тэр айл яаж амьдрах вэ дээ.

-Бусад улс бонд босгоход хэцүү болчихсон. Тэдэнд олдохгүй байгаа боломжийг бид ашиглахгүй хаяж байж хожим харамсана гээд байгаа. Та юу гэж хариулах вэ?
-Олон улсын түвшинд бонд босгохын төлөө мэргэжлийн хүмүүс хөөцөлдөөд явдаг. Бүх шалгуур, шаардлага, урьд­чилсан нөхцөлөө тодор­хой­лоод очиход нь хэдэн ам.дол­ларын санал ирсэн гэж бодно. Долоон тэрбум ам.дол­лар. Тийм хэмжээний бонд өгье гэж хэлж байсан ч ердөө 580 саяыг нь л авсан. Гэтэл өнөөгийн эрх баригчид гарч ирснээр л олон улсаас мөнгө өгье, зээлье гэх болсон юм шиг яриад байна. Үнэхээр Монголын эдийн засаг тогтворжчихсон, ямар ч хэмжээний зээл авахад буцаагаад төлөх чадвартай, улс төр нь тогтвортой үед ямар ч орноос, дэлхийн хаанаас ч зээл нь, бонд нь олдох байхгүй юу. Өнөөдөр бонд босгоё гэсэн хүслийг нь биелүүлээд, эрхийг нь давуулаад өгчихвөл би нэг зүйлд хардаж сууна. Хэтэрхий улайрч байж огт үр ашиггүй ам.долларын ханш тогтоох төдийгөөр зогсчих вий гэж. Одоо монголчуудад “Чингис” бонд шиг 4.1-5.1 хувийн хүүтэй хямд зээл олдохгүй. Яагаад гэвэл энэ бондод хөрөнгөө оруулагч бүгд алдагдал хүлээж байгаа шүү дээ. Ийм байхад өндөр хүүтэй бонд олчихдог, эргээд төлж чадахгүйд хүрч балрах вий.

-Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувьд хүрээд зогсох ёстой гэтэл өрд тооцоогүй их хэмжээний мөнгө бий гэж гишүүд хэлж байсан. Нийт хэмжээ нь хэдий хэр хүрсэн бол?
-Шинэ хуулиар улсын өрд тооцдог зарим зүйлийг хасчихсан байсан. Уг нь, өр гэсэн нэртэй бүх зүйлийг л тооцох ёстой юм. Тэгж байж Монгол Улс хяналтын самбартай болно шүү дээ. Ямар хэмжээний өртэй байна, цаашид юу болохоо хянаж, харж явахгүй гэвэл согтуу хүн шиг юм болно. Улсын өр тооцоогүй бусдыг тооцоод, Оюу толгойг оруулаад явбал 40 хувиа нугална. Бүр 100 хувиа даваад явчихаж байгаа юм. Энэ болгоныг Өрийн удирдлагын тухай хуульд оруулж байж ярих ёстой. Ер нь, төсвийн тодотгол хэлэлцэх энэ үед, “царцаасан” барилгуудын асуудал хөндөж байхад би Улаан сайдаас нэг асууж байсан юм. Та нар хуулиа бариад төсөв рүүгээ зарцуулж байгаа бүх мөнгөө оруулаад ир. Тэгээд бодит амьдралд дээрх нөхцөл байд­лаа хараад хамтдаа асууд­лаа шийдээд ажиллая гэсэн. Гэвч эд нарын айх нэг зүйл нь өнөөх 40 хувийн босгоосоо давчихсан нь үнэн, хуульд нийцэхгүй болчихсон учраас огцруулчихан гэдэг ширээ сандлын бодол. Зүй нь бол цаасан дээр бодит дүнгээ харъя гэдэг санаа. Тэртэй тэргүй бид таамгаар мэдэж байгаа шүү дээ. Жаахан ухаантай байсан сан бол мэдээжийн зүйлээ ил тод хэлээд, нөхцөл байдлаа хамт шийдэх ёстой. Бидний туйлын зорилго Засгийн газрыг унагах биш. Ердөө л эдийн засгаа зөв явуулъя, эцсийн дүндээ тэгж байж бидний амьдрал ял­гаагүй сайхан болно шүү дээ.

-Эдийн засгийн хөгж­лийн яамыг бодлого гар­гаарай гэж байгуулсан ч тэр зарчмаар ажиллаагүй. Ямар сайндаа Өрийн удирдлагын хуулийг Сангийн яам оруулж ирлээ гэлээ. Ер нь, энэ яам байх ач холбогдол бий юу?
-Яамандаа учир байгаа юм биш, шууд сайдаасаа л болсон хэрэг. Бид үүнийг хатуу хэлэх ётсой. Тэр хүн яамаа жинхэнэ утгаар нь удирдаж чадахгүй байна. гудамж төсөл гээд явж байхад нь “Та чинь Улаанбаатарын сайд юм уу, Монгол Улсын ЭЗХ-ийн сайд юм уу” гэж хэлж байсан. Зүгээр л Бат-Үүл даргад ажлыг нь өгөөд, мөнгийг нь гаргаад сууж байх ёстой. Үнэндээ энэ яам хөгжлийн бодлогоо тов тодорхой гаргаад, түүнийхээ хэрэгжилтийг хянаж суух учиртай. Зам, дэд бүтцийн ийм ийм төсөл төдий хуга­цаа­гаар хэрэгжүүлнэ. Төс­вөөр гүйцэтгэнэ, хувийн хэв­шил хийнэ эсвэл концесс. Хот байгуулалтын ийм бод­лого баримталж, дараах аж­лыг хийнэ гээд удирдан чиг­лүүлэх ёстой. Тэр болгод шаард­лагатай хөрөнгө санхүүг Сангийн яам олж босгоод, хуваарилаад, зарцуулж гүй­цэт­гэх ёстой байтал ЭЗХЯ өөрс­­дөө зам засаад яваа нь буруу.
Сангийн сайдаас эдийн засгийн асуудлаар зарим зүйлийг ярихаар Улаан сайд би мэдэхгүй ээ гээд шууд хэлж байгаа. Тэр хүний буруу биш. Угаасаа эрх зүйн хүрээнд ажиллах, мэдэх зүйлийнх нь хязгаарлагдсан. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд илүү сайн мэдэж, хариулах ёстой юм. Энэ хоёр яамны хооронд асар том зааг бий. Одоо хүртэл ажил үүргээ зөв хуваарилаад, ойлголцоод ажил­лаж чадахгүй байгаа шүү.

-Монгол Улсын өрийн хэмжээ нэмэгдэх нь ээ. Энэ бүхэн нь иргэн бүрийг өчнөөн сая төгрөгийн өрөнд оруулах үйлдэл гэж тайл­барлаад байгаа чинь хэр үндэслэлтэй юм бэ. Шууд ингэж бодох нь зөв юм уу?
-Тун тодорхой юм шүү дээ. Дөрвөн аргын тоо боддог хүн бүр ойлгочих зүйл. Гадаадаас хэдэн тэрбумаар нь авсан зээлийн мөнгө байна. Үүнийг эргүүлж төлөх нь Монгол Улс. Улсад хэдэн хүн байгаа билээ гээд хуваачихаар гараад ирнэ. Өр нэмэгдэх тусам нэг хүнд оногдох зээлийн хэмжээ өснө биз дээ. Юу ч тохиолдсон бай улсын хөрөнгөөр төлж барагдуулах нь үнэн. Улсын хөрөнгө гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр цугладаг шүү дээ. Тэгэхээр өрөө хугацаанд нь амжуулж төлөхийн тулд элдэв долоон татвар гарч, дарамт нэмэгдэнэ. Энэ нь бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж ажилчдаа хална, цалингаа бууруулна, зах зээл, эдийн засаг хумигдаад эхэлнэ шүү дээ. Үүгээр бодож үзвэл хүн бүр ачаа үүрч, зовлонг нь үүрэх болчихоод байгаа юм. Тиймээс бүгдээрээ л ухаантай ажилламаар байна.

-Монголд долоон тэр­бум ам.долларын бон­дын санал ирсэн ч манай улс бэлэн болоогүй гээд тат­галзсан юм байна. Тэгвэл өнөөд­рөөс хөгжлийн суу­риа тавиад, хүндрэлээ ший­дэ­­хийн төлөө ажиллаад эхэл­­­бэл ямар ч хэмжээний мөн­­гө шингээх чадвартай бо­ло­ход хэр хугацаа орох бол?
-Яг энэ асуудлаар өнөөд­рийн Засгийн газрыг шүүм­жилж ярих нь зохимжгүй л дээ. Яагаад гэхээр манай ул­сын үе үеийн Засгийн газарт залгамж чанар, үндэсний хөгжлийн бодлого, нэгдсэн чиглэл байгаагүй. Харин одоо бид Хөгжлийн бодлогын тухай хууль санаачилж оруу­лахаар болсон. Хэрэв бид тодорхой бодлоготой бай­сан бол хөгжил урагшлах байлаа. Жишээ нь, зам гээд ярьж буй ганц ажлын угшил нь “Мянганын зам” төсөл. Бид эрчим хүчний нэгдсэн сүлжээ, замын үндсэн төсөл боловсруулж эхлүүлсэн нь үнэн. Манай улс яг ийм л том төслүүдээ хийх ёстой. Гэтэл барилгын бараа, материал импортолдог хүмүүст хямдхан зээлээ өгөөд байна. Үнэндээ бүгдийг нь бараа үйлдвэрлэж, орлуулаад хийж чадах хүмүүст л өгөх байсан юм. Дэлхийн хаа ч өндөр технологи ашиглаад үйлдвэрлэл эрхэлж байгаа зүйлийг монголчууд эх орондоо хэрэгжүүлж чадна. Гагцхүү банкны зээлийн хүү өндөр болохоор зүрхшээгээд байгаа. Ингэж том бодлогоо хараад, нэгдмэл байдлаар ажиллаж чадах юм бол хөгжихөд нэг их цаг хугацаа орохгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Танай МАН-ы үед хэзээ Жижиг бизнес, үйлдвэрлэгчийг дэмжиж байлаа. Зээлийг нь тэрбум, тэрбумаар нь танай намын Гачууртын Чинбат, Хурд групп, авсан байсан шүү дээ, Та нар хэнд ч туслаагүй шүү дээ.
Дарханд Хонгор сумыг мөнгөн ус, цианитаар хордуулж хүн амьтан амьдрах аргагүй болгочоод Хонгороос сонгуулийн үеэр хөөгдөж байсан энэ нөхөр тэр сумаасаа 1-р гарч зууны манлай луйварын эзнээр тодорорч, хүмүүсийг алмайруулсан. Өөрөө яахаас буцахгүй луйварчин шүү дээ, засаг шүүмжлэх чадамж, ноён нуруу байгаа бил үү. Ахмадад мөнгө тарааж гарч ирчээд ичэхгүй юу ярина вэ?
Зах зээлийн нийгэмд өр зээлгүй хөгжинө гэж юу байхавдээ Ийм зүйлийг энэ нөхөр мэдэж л байгааштээ засгийн газрын ажилыг унагаж болж өгвөл ард түмний амьдралыг улам унагах л гэсэн арчаагүй далд муу санаан нь цухалзаад бгаа юм биш үү.
МАН ынхан олон юм яриад байлгуй энэ ЭРГУУ АН ынханыг болиулаач дээ.
ТЭР ӨРИЙН ТАЛЫГ ЧИ ИДСЭН.
ene neg darhanaas songogdsn nuhur bdiin hun yum hiivel uur ni hureed bdg dandaa muu eorloj yavdg yaaj sangiin said hij yavsiin bu med zailuul avilgaar bayajsn iimerhu nuhduudiig ter zandalchid ni buudaj bval taarna negl ushirsn horsson ug l ene nuhriin amnaas unaj bga haragddgiin ymrch uchirtain nuguu eserguu gedeg ni munuus mun boloi
Хамгийн их уншсан