Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлалаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлажээ.

 Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын nema@nema.gov.mn, Сэтгүүлчдийн эвлэлийн Mseonline@yahoo.com хаягаар ирэх сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүлээж авах гэнэ. Уралдааны комисс ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг зургадугаар сарын 2-6-нд шалгаруулж, гурав хоногийн дараагаар нийтэд мэдээлэх юм. Уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн үеэр буюу 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.   

Уралдаанд ирүүлсэн телевиз, сонин, сайт, радиогийн нийтлэл, нэвтрүүлгээс тус бүр гурван байр шалгаруулна. Телевизийн бүтээлд 900-400 мянган төгрөгийн шагнал хүртээх бол сонин, сэтгүүлийн нийтлэл мөн хэмжээний шагнал дагалдах юм. Харин сайтын бүтээлийг 500-200 мянган төгрөгөөр мялааж,  радиогийн нэвтрүүлэгт  300-100 мянган төгрөгийг урамшуулал болгон олгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан