Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ПЭЗЧУ-ын нэгдсэн хуралдаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцлоо. 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтын гол оролцогчид нь Төр, Засгийн тэргүүн нар, олон улсын болон ОХУ-ын томоохон компаниудын төлөөлөл байдаг. Монгол Улсын хувьд энэхүү чуулганд Ерөнхий сайдын түвшинд анх удаа оролцож байгаа юм. Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харицааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтаж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагаар 2006 оноос чуулга уулзалтын гол зохион байгуулагч нь Эдийн засгийн хөгжлийн яам болжээ. Өнгөрсөн жилийн чуулга уулзалт «Дэлхий дахины эдийн засгийн хэтийн ирээдүй, шийдвэртэй үйл ажиллагааны цаг мөч» гэсэн уриан дор болж байсан бол энэ жил «Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор эрсдэлийг удирдах», «ОХУ-ын өрсөлдөх чадамжийг нээх», «Дэвшилтэт технологийг эзэмшиж, өөрчлөлтөнд дасан зохицох», «Даяаршиж буй бизнесийн удирдагчдын дээд түвшний уулзалт» гэсэн 4 үндсэн чиглэлээр зохион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтад оролцогчид дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэн гарч буй улс төр, нийгмийн үр дагаварууд, эдийн засгийн тогворгүй байдал, дэлхийн тавцан дахь хүчний харилцааны ойлголт болон шинэ технологийн боломжуудын талаар хэлэлцсэн юм. Өнгөрсөн жилийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын «Эдийн засгийн тогтвортой өсөлтийн дэлхий дахины  нийтлэг асуудал»  хэлэлцүүлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлж байсан бол энэ жил нэгдсэн хуралдаанд итлгэл тавьжээ. Нэгдсэн хуралдааны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан