Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийн даатгалын байцаагчид эрүүгийн хэрэгт холбогдов

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хэд хэдэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн СХД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Уг хэрэгт хэлтсийн даргаас эхлээд байцаагч нарын долоон хүн шалгагдаж байгаа аж.  

Дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь илэрчээ.  Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авсан байна. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан