Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой компани Монгол Улсын хуулийг үл тоож байна гэв

Оюутолгой компани 300 орчим ажилтнаа ажлаас халахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд нар мэдээлэл хийлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу бол ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа эхлээд тухайн хүнд мэдэгдэл хүргүүлж, ажилтнуудын төлөөллийн байгууллагатай гэрээ хийдэг байна.

Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд “Монгол улсын хуулийг үл тоож, дураараа загнаж байгаа энэ байдалд цэг тавих цаг болсон. Өмнө нь ч гэсэн хэд хэдээр нь ажилтнаа халж байсан баримт бидэнд бий. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч үүнийг даван туулах олон гарц байхад заавал ажилтнаа ажлаас халж байгаа нь буруу. Иймээс бид Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хэрэв хэлэлцээ, зөвшилцөлд хүрч чадахгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан