Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай

2014 оны 05 сарын 30 өдөр                                   дугаар А/448                                          Улаанбаатар хот
 
Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн
буудлуудад авах арга хэмжээний тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ үзүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.
 
2. Холбогдох стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудын жагсаалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр хүргүүлж байхыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.
 



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ

0 Сэтгэгдэл
1-р хороолол яалангуяа цамбагаравын ар талын эгнээгээр дүүрэн байдаг газруудыг энэ схд-ийн холбогдох албан тушаалтнууд мэддэг боловуу? эвгүй балс шиг юмнууд ажлаад л байх юмаа.
Хамгийн их уншсан