Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрдөөд байгаа эрийг айлгах гэж шалдалжээ

Хятадын Гуандун мужийн Дунгуань  хотод шоу үзүүлбэр, элдэв тоглолт болж байсан талбайн дэргэдүүр мотоциклтой эрэгтэй, нэгэн эмэгтэйн араас нэлээд удаан дагаж явсан байна. Эцэст нь эмэгтэй  зогсч нөгөө эрэгтэйгээс юу хүсээд байгааг нь асууснаа гэнэт хамаг хувцасаа тайлан нүцгэлжээ.
Өнөөх эрэгтэй бүр алмайрч сүүлдээ зугтаан, нуугдсан байна. Удалгнүй цагдаагийнхан ирж гудамжинд ийн нүцгэлсэнд нь эмэгтэйг зэмлэсэн ч хараахан шийтгээгүй байна. “Уг нь олон нийтийн газарт ийм байдал гаргасны нь төлөө торгох учиртай. Гэхдээ энэ удаа бид түүнд ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр шийдлээ” гэж хууль сахиулагч хэлжээ.
Эмэгтэй болохоороо ямар нэгэн халдлагаас өөрийгөө хамгаалахын тулд аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан гэж тайлбарласан байна. Тэр бас ийм үйлдэл нь нэг их хууль зөрчөөгүй гэжээ.

0 Сэтгэгдэл
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарна. Утас: 99084179
Хамгийн их уншсан