Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ЖИГЖИД: ХЯТАД УЛС НҮҮРС ИХЭЭР НӨӨЦӨЛСӨН ТУЛ ҮНЭ НЬ УНАСАН

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-Нүүрсний үнэ унаж экспортын орлого эрс багаслаа. Цаашид зах зээ­лийн төлөв ямар байх  бол?

-Нүүрсний экспорт, олборлолтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч байгаа. Долоо хоног бүрийн мягмар гарагт  нүүрс экспортлогч компанийн удирдлагууд Ерөнхий сайдад асуудлаа нэг бүрчлэн танилцуулж буй юм. Ингээд нүүрсний экспортод тулгарч байгаа саад тотгорыг арилгах талаар арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд тавдугаар сарын эхний байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортолсон. Энэ бол өнгөрсөн жилийнхээс  долоон хувиар өндөр үзүүлэлт. Хятад манай ашигт малтмалын гол худалдан авагч. Тус улсын импортын нүүрсний нөөц ч нэмэгдсэн.  Зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг тул нөөц нь дундархаар үнэ өснө. Нөгөө талаар нүүрсний салбартаа томоохон өөрчлөлт хийж буй юм билээ. Гол үйлдвэрлэгч нь Зүүн хойд Хятад, Өвөрмөнголд бий. Бага хүчин чадалтай байгаль орчинд  хор хөнөөлтэй жижиг уурхайнуудаа хаах, аль болох томруулах өндөр технологи нэвтрүүлэх түүнийг дэмжих бодлого хэрэгжүүлж буй гэсэн.
-Үнэ нь унасан хэдий ч дээрээс нь манай компаниудад борлуулсан нүүрснийх нь  төлбөр орж ирэхгүй удаж буй гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Нүүрсний зах зээл хүндрэлтэй байгаатай хол­боотой. “Эрдэнэс Таван толгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа авсан. Үүний төлбөрт нүүрсээ нийлүүлдэг. Иймд эндээс орлого олох боломж байхгүй. Нийт 350 сая ам.доллар зээлсэн. Одоо 130 орчим сая ам.доллар үлдээд байна. Үүнээс гадна Баруун Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээ  борлуулж орлого олж байна. Бусад компаниуд нь борлуулалтын гэрээнийхээ дагуу нүүрсээ нийлүүлдэг. Худалдан авагч  талын эдийн засгийн байдлаас шалтгаалж төлбөрөө дараа өгнө гэж байгаа юм. Иймд ямартай ч нүүрсээ нийлүүлж л буй юм билээ.  
-Компаниуд алт тушаах нь огцом нэмэгдсэн байгаа. Энэ онд хэдэн компани хэч­нээн тонн алт олборлож ту­шаах төлөвлөгөө байна вэ?
-Нэлээд өөдрөг 30 тонн алт олборлох төлөвлөгөө бий. Энэ оны эхний таван сарын байдлаар 2040 кг алт Монголбанк худалдаж авсан мэдээлэл байгаа. Он гарснаас хойш хоёр сарын хэмжээнд тооцоо хийгээд үзэхэд өнгөрсөн онд тушаасан алтнаас хоёр дахин их байсан. Ийм маягаар байвал алт тушаалт гайгүй байх  юм.  Одоогоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ажил нэлээд идэвхжсэн. Нийт 38 компани ажиллаж байна.  
-Манай улсад тэр дундаа уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт Ашигт малтмалын хууль батлагдахыг хүлээзнэсэн байдалтай байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Манай яамны зүгээс хийх гол ажил бол хууль эрх зүйн орчинг нь тогтвортой, ойлгомжтой болгох. Одоо гол найдлага тавьж буй зүйл бол Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө  батлуулах юм. Ингэвэл зогссон  хайгуулын ажил сэргэнэ, гацаад байгаа  зарим лицензийн асуудлыг ярилцах боломж нээгдэх юм. Дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр Лондонд хөрөнгө оруу­лагч­дын чуулга уулзалт бол­сон. Үүнд 200-аад хөрөнгө оруулагч цугласан байна лээ. Энэ чуулганаас ажихад тэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хууль эрх зүйн орчинг тогтвортой, боловсронгуй  болгох арга хэмжээг дэмжиж, ойлгож, найдвар тавьж байна. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилсөн, Алтны худалдааг ил тод болгох хуультай болсон. Мөн эрдэс баял­гийн талаар баримт­лах бодлогоо гаргаад асуу­дал  тодорхой болоод ир­лээ. Эдгээрийг хөрөнгө оруу­лаг­чид ойлгож дэмжиж хү­лээн авч байгаа нь ажиг­лагдсан.
 -Он дуусахад хагас жил л үлдлээ. Та бүхний тооцоолсноор оны хоёрдугаар хагаст  уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө орж ирэх боломж байна вэ?
-Тийм гэж хэлэхэд төвөг­тэй. Зах зээлийг удирдаж тийм, ийм байна гэхэд хэ­цүү. Ерөнхий төсөөлөл гаргаад явдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо яаж боловсронгуй, ойлгомжтой болгох вэ гэдэг нь чухал. Түүнийгээ дотоодод төдийгүй гадаадад сурталчилж чадвал тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт татна. Ер нь, жижиг хөрөнгө оруулалт гацаанаас гарч томоохон төслүүд нь хөдлөөд эхлэвэл манай улсыг чиглэсэн мөнгөний урсгал аяндаа нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засаг хямралтай, ийм хүнд үед хөрөнгө оруулагчид сонирхолтой зах зээлд мөнгөө хийх бодол байдаг. Иймд эдийн засаг хямралтай үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж бодож болохгүй. Хамгийн гол нь бид л нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм бол хөрөнгө орж ирэх боломж бий.
-Оюу толгойн гэрээ хэлцэл юу болж байна вэ?

-Энэ бол аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуу­­дал. Төлөөлөн удир­дах зөвлөл, хувьцаа эзэм­шигчдийн хүрээнд ярилцаж асуудлаа шийдээд явж байна.  Монгол Улсын Засгийн газар энэ төслийг урагш явуулна гэсэн баттай байр суурьтай  байгаа.  
-Төмрийн хүдрийн үнэ унаж экспорт зогсонги байдалд орсон гэж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Уул уурхайн компаниудыг салбар салбараар нь нэгдсэн зохион байгуулалтад оруулж мэргэжлийн холбоодтой нь манай яам санамж бичиг байгуулсан. Энэ нь аль нэг компанийг бус тухайн салбарыг тэр чигээр нь дэмжиж ажиллах юм. Тухайлбал, бид төмөр олборлогчидтой санамж бичиг байгуулсан. Тэгээд төмрийн хүдэр баяжуулах, ган үйлдвэрлэх бол “Чингис бонд”-оос санхүүжилт авна. 
                                                                                                             Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Dolir Ganhuyag, dongio Jigjid 2 ajlaa ug. Uul uurhaig unagahiin deedeer unagalaa.
yana da, harin ch jil bur import nemegdeed bgaag ene hun medej bgaa boluu yaj ajil hiigeed bnaa
энэ чинь японд элчин сайд байсан хүн биш билүү? дипломат хүн уул уурхайн нарийн мэргэжлийн ажлыг хийж яаж чадах вэ дээ.
tenegt gej xeliy uur xelex ug alga
Хамгийн их уншсан