Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балбад 21 хүнтэй онгоц осолджээ

Балбын умард хэсэгт 21 хүнтэй онгоц осолджээ. Уг онгоц Агни Эйр хэмээх компанид харьяалагддаг бөгөөд Жомсом нисэх буудалд газардах гэж байхдаа осолдсон гэнэ. Зорчигчдын дийлэнх нь амьд гарсан гэж байгаа ч хамгийн багадаа есөн хүн амиа алдсан гэдэг мэдээллийг цагдаагийнхан өгчээ. Онгоцонд Энэтхэгийн цөөнгүй иргэд зорчиж явсан байна. Балбад бага оврын онгоц осолдох тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн онд гэхэд Эверестийг үзэхээр явж байсан жуулчид бүхий онгоц Катмандугийн ойролцоо осолдож, 19 хүн амь насаа алдсан юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан