Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразил залуу Ази төрхтэй болох гэж 10 мэс засал хийлгэжээ


Бразилын иргэн 25 настай, цэнхэр нүдтэй, шаргал үст залуу ази, яг солонгос төрхтэй болох гэж гоо сайхны мэс засалд 10 ч удаа орсон гэнэ. Тэрээр нүдээ гэхэд л солонгос хүнийх шиг онигор болгуулсан байна.

Энэ бүхнийхээ төлөө тэрээр 3000 доллар зарцуулснаа “Мэс заслаас би ер айгаагүй. Ганцхан хийж байгаа мэс ажилбар маань намайг яг миний хүссэн шиг өөрчилж чадах болов уу гэж айж байлаа” гэж Макс гэдэг залуу ярьжээ.

Тэрээр одоо өглөө бүр хар өнгийн линз хийж, үсээ хараар будаад гадагшаа гардаг байна. Хүмүүсийн шүүмжлэлийн хариуд “Ганцхан олдох насандаа хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй шүү дээ” гэж хариулдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан