Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОБЕГ-ынхан бэлтгэл дутуу байна гэв



УИХ дахь АН бүлэг энэ долоо хоногийн УИХ болон Байнгын хороогоор хэлэлцэх ёстой асуудлаа урьдчилж ярьсан учраас цаг үеийн зарим асуудлыг хэлэлцжээ.
Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн аманд гарсан түймрийг унтраахад гурван дайчин амиа алдсан нь Онцгой байдлын албаныхан бэлтгэл дутуу байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлынхан урьдчилж бэлтгэлээ базаалгүйгээр, ямар нэгэн гамшиг осол болсон хойно нь хөдөлж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нүцгэн гартай, халуун сэтгэлтэй хүмүүсийг аюулын өөдөөс илгээж байгаа нь ОБЕГ-ынхны бэлтгэл дутагдалтай байна. Тэгсэн хэрнээ хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэлж байгаа нь бүр ч байж болошгүй зүйл гэдгийг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэллээ.

ШӨХТГ-ын удирдлагуудад хариуцлага тооцно

МҮЭХ-ноос хөндөж байгаа асуудал болох ШӨХТГ-ынхан нефть импортлогч компаниудад ногдуулсан 17,2 тэрбум төгрөгийг хүчингүйд тооцсоныг эсэргүүцэж буй. Үүнийг АН-ын бүлгийнхэн найман аж ахуйн нэгжид ногдуулсан торгуулийг хүчингүй болгосон нь байж болошгүй зүйл гэлээ. ШӨХТГ-ынхан хэрэглэгчийн төлөө бус хэрэглэгчийнхээ эсрэг ажилласан гэж АН-ын бүлэг үзжээ. Шатахууны үнэ өссөн, бууруулсан нь улс төрийн өнгө аястай байна. Гэтэл үүнийг ШӨХТГ-ынхан хүчингүй болгосон нь улсын төсөвт орох байсан 17.2 тэрбум төгрөгийг хааж байна. Үүний цаана ямар нэгэн зүйл байгаа, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой.

Хууль хяналтынхан хүнлэг энэрэнгүй байх ёстой

МАХН-ын даргын асуудалд АН-ын бүлэг анхаарал хандуулжээ. Гишүүд, “Байцаан шийтгэл явагдаж байгаа энэ үед улс төрийн нам байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Нийгмийн хамааруулж байгаа болохоор энэ асуудлыг анхааралдаа авч байгаа” гэлээ. Гэхдээ хууль ёсыг сахих ёстой, хууль хэнд ч адил тэгш үйлчлэх ёстой. Тиймээс одоо байгаа хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан хүнлэг энэрэнгүй хандах хэрэгтэй. Мөн энэ асуудлыг хуулийнхаа хүрээнд нэн даруй шийдэх хэрэгтэй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан