Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын хуулийн төслийг буруушаав

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад сонгуулийн амлалтыг нь эргэн сануулсан албан бичиг илгээжээ.

Монголын ард түмний баялаг болох стратегийн ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэж, ард түмний хяналтаас гаргах санаархлыг энэ хуулийн төсөлд тусгасныг буруушааж буйгаа үүгээр илэрхийлсэн байна. Мөн уг хуулийн төслийн зарим заалт АН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, ард түмэнд өгсөн амлалтаас хол зөрүүтэй байгааг онцолжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдвал хил орчмын газар нутаг дахь болон стратегийн томоохон орд газрыг ард түмний хараа хяналтгүйгээр бусдад найр тавин өгөх, худалдах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй гэж үзэж байгаа аж. Иймд Засгийн газрыг ашигт малтмалын салбарт дэвшүүлсэн зорилтоосоо татгалзаж байгаагаа олон нийтэд ил тод мэдэгдэхийг МАН-ын бүлгээс шаардсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан