Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өглөө

МХЕГ-ын Даргын Зөвлөл өчигдөр хуралдаж, 18 аймаг, нийслэлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалталтад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 239 аж ахуйн нэгжийн 118 нь хамарснаас дийлэнхийг нь "дунд эрсдэлтэй" хэмээн үнэлжээ.

"Гэхдээ үйлдвэрийн барилга байгууламжид тавих шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулбал 28 хүртэл  хувиар  дээшилсэн. Хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын дагуу өөрчлөн сайжруулж, хүмүүсийнхээ ажиллах нөхцлийг бүрдүүлэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдож эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, стандартын түвшинд ажиллаж байна" гэж шалгалтын комиссынхон онцолж байв.

Улсын байцаагчид шалгалтын явцад 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь газар дээр нь арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 7 үйлдвэр, цехийн ажлыг зогсоон эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна.

Даргын зөвлөлийн хурлаас шалгалтад хамраагүй бусад 121 үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгахаар шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж бага эрсдэлтэй бүлэгт оруулах, хяналт, шалгалтын давтамжийг цөөрүүлж бизнесийг нь дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан