Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихрийн шижний эм жин хасахад тустай

Чихрийн шижний "лираглутид" эмийг чихрийн шижингүй илүүдэл жинтэй хүмүүс ууснаар жингээ хасах боломжтой болохыг Британийн судлаачид тогтоожээ.

Туршилтаар судалгаа хийсэн ахлах судлаач Жон Вайндины хэлснээр, "лираглутид" эмийг чихрийн шижинг эдгээхэд уудгаас илүү өндөр тунгаар хэрэглэснээр илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасах боломжтой.
"Эмнэлгийн туршилтаар "лираглутид"-ыг жил гаруй хэрэглэсэн сайн дурынхан биеийн жингийнхээ найман хувийг дунджаар хассан. Харин зүгээр тайвшруулах эм уусан хүмүүс жингийнхээ 2,6 хувийг хассан" гэж Британийн Ливерпүүлийн их сургуулийн Илүүдэл жин, дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч Вайндинг тайлбарласан юм.
Мөн энэ эмийг туршилтаар хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ, цусны даралт болон холестерины түвшин буурсан аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан