Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн бохирдсон 10 гол мөрөн

Энэ бол жижиг горхинууд биш. Том, бүр дэлхийд нэртэй том гол мөрөн байж нэгэн цагт загас үржиж байсан үзэсгэлэнт голууд. Харамсалтай нь өнөөдөр ийм болоод байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахгүй бол ямар болдгийн жишээ болж байгаа нь энэ.

1.    Индонезийн Цитарум гол.

Нийслэл Жакартын дэргэдүүр урсдаг энэ гол 9,0 сая хүнтэй энэ хотын хогийн сав болсон гэхэд хилсдэхгүй. Энэ голд загас байсан гэдгийг нутгийн иргэд өнөөдөр бараг мартсан. Харин энэ голоос хог түүж дахин боловсруулах газарт тушаан амьдралаа залгуулах нь амар.
 
Азийн хөгжлийн банк голын бохирдлыг арилгахад зориулж 2008 онд 500 сая доллар өгсөн ч голыг байгалийн хуучин төрхөд нь оруулна гэдэг биелшгүй мэт.


2.    Энэтхэгийн Ямуна мөрөн.

Ганга мөрний хамгийн том цутгал болох энэ мөрөн 1376 км урт урсдаг. Нималайн уулсаас эх авч энэтхэгийн Харьяана, Уттар-Прадеш муж, нийслэл Делийн нутгаар урсдаг. Дели, Матхур, Агра хотуудын дундуур урсдаг болохоор маш их бохирдсон гол.

Шинэ Дели хотын хаягдал хогны 58 хувь нь энэ голд ордог гээд бод.

3.    Бангладешийн Буриганга гол.

Бас л ганга мөрний цутгалын нэг, Бангладешийн нийслэл Дакка хотын дэргэдүүр урсдаг гол. Ихэвчлэн 12 метр гүнтэй бол зарим газраа 28 метр гүн хүрнэ. Бас л манай гаригийн хамгийн бохирдсон голын тоонд ордог, усыг нь уух байтугай, юм угаах, техникийн зориулалтаар ч ашиглахад тэнцэхгүй болсон гол.

Буриганга голд өдөрт 1,5 сая шоо метр хог хаягдал хаядаг гэсэн судалгаа бий. Биологийн хувьд бүрэн сөнөсөн гол.

4.    Хятадын Шар мөрөн.

Хятадад хоёрт ордог, хойд хятадын хэдэн зуун сая хүний ундны эх булаг. Харамсалтай нь нефтийн хаягдалд улам бохирдсоор байгаа.


5.    Филиппиний Марилао гол.

Хуванцар сав, хаймар дугуй гээд бүхий л төрлийн хог энэ голд бий. Хром, кадмий, зэс гээд химийн элдэв бодис ч дүүрсэн гол.

Голын ус руу хог хаягдлаа хаявал торгоно шийтгэнэ гэсэн хууль тогтоомж бий ч хүмүүс, үйлдвэр байгууллагууд үл тоосоор ийм байдалд хүрсэн.

6.    Энэтхэгийн Ганга мөрөн.

Хималайн уулсаас эх аван Энэтхэг, Бангладешийн нутгаар 2510 км урсан Энэтхэгийн далайд цутгадаг. Хамгийн ариун гэж яригддаг ч хамгийн бохирдсон мөрөн.

Энэтхэгийн хүн амын өвчлөлийн 80 хувь нь усны бохирдлоос болж байгаа гэсэн судалгаа байдаг.

7.    Хятадын Сонхуа гол.

Зүүн хойд хятадын нутгаар урсдаг Хэйлун мөрний хамгийн том цутгалан. 2005 оны арваннэгдүгээр сард энэ гол бензолоор бохирдсоны улмаас Харбин хотын усан хангамжийн сувгийг хаахад хүрч байсан.


8.    Америкийн Миссиссипи гол.


3777 км урсдаг манай гаригийн хамгийн урт гол мөрний нэг. АНУ-ын эдийн засаг, байгалийн нөөцийн нэг болсон энэ гол жил бүр 1,5 сая тонн азотын бохирдлыг тээж Мексикийн булан руу хүргэдэг гэдэг.

9.    Италийн Сарно гол.


Помпейг дайран өмнө згт Неаполийг чиглэсэн энэ гол Европ тивд хамгийн бохирдсон голын тоонд ордог. Улмаар далайн бохирдолд ч нөлөөлж байгаа гэж үздэг.


10.    Австралийн хатан хааны гол.

Ногоон тивийн хамгийн бохирдсон гол. Хамгийн гол нь уул уурхайн үйлдвэрлэлийн хаягдлаар бохирдож байгаа. 1995 оноос хойш жил бүр энэ голд 1,5 сая тонн сульфид ордог гэсэн судалгаа бий.

Ийм болохоор нэлдээ шар өнгөөр урсдаг болсныг өнөөдөр хэн ч хараад гайхахаа больсон.

0 Сэтгэгдэл
hytadiin gol ih muu boldog ym bn
Хамгийн их уншсан