Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2,2 тэрбумаар наадамлана

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталлаа.

Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Наадмын нийт зардлын 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулах ажээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан