Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн хамгийн баян эмэгтэйн өв залгамжлагчийг тодруулна


Хонконгийн шүүх сүүлийн хэдэн жил үргэлжилж буй нэгэн алдартай хэргийг дахин хэлэлцэж эхэллээ. Энэ бол нэгэн үе Азийн хамгийн баян эмэгтэй гэгдэж байсан Нина Вангийн гэрээслэлийг хуурамчаар үйлдэж, өмч хөрөнгийг нь хууль бусаар өвлөн авахыг оролдсон тухай хэрэг юм. Нина Вангийн хамтран амьдрагч байсан фэнг-шүй мастер Тони Чан гэгч тэрбумтан эмэгтэйг бүх хөрөнгөө өөрт нь үлдээсэн хэмээн мэдэгдэж, жинхэнэ эсэх нь мэдэгдэхгүй гэрээслэл гаргаж ирснээс энэ бүх хэрэг үүсчээ. Түүний гаргаж ирсэн гэрээслэлийг Нина Вангийн ах дүү нар болох Хонконгийн засаг захиргаа ч хуурамч хэмээн үзэж буй бөгөөд Лондонгоос гэрээслэл шалгагч мэргэжилтэн урьж авчирсан байна.
2007 онд хорт хавдраар өөд болсон Нина Ванг нь Хонконгийн саятан бизнесмэн Тедди Вангийн эхнэр юм. Түүний нөхөр 1990 онд барьцаалагдан сураггүй болсноос хойш Нина Ванг Тони Чантай хамт амьдрах болсон байна. Гэвч тэрбумтан эмэгтэй бүх хөрөнгөө залуу амрагтаа үлдээсэн байх ёсгүй гэж Нина Вангийн ах дүүс гомдол гаргаж, түүний өв хөрөнгийг өөрсдийн эрхэлдэг буяны үйлд зарцуулах хүсэлтээ шүүхэд гаргаад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан