Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль баг аварга болохыг BBC-гийн тайлбарлагчид ингэж тааварлажээ

Дэлхийн аварга дөхсөн энэ өдрүүдэд ёстой л дэлхийн өнцөг булан бүрт ийм таавар өрнөж байна. “Аль улсын баг дэлхийн аварга болж, цом гардах вэ” гэсэн асуулт бараг хүн бүрийн ярианы сэдэв болж байгаа энэ үед BBC-гийн хөлбөмбөгийн тайлбарлагчид өөрсдийн таавраа дэлгэлээ. Тэд 2014 оны ДАШТ-ээр аль баг аварга болж, аль тоглогчийн од гийхийг ингэж тааварлаж байна.
Гэри Линекер: Лионел Мессигийн цаг нь ирсэн гэсэн мэдрэмж төрж байна. Аргентиний ДАШТ болох байх аа. Алехандро Сабелла гэдэг сайн дасгалжуулагч бас урдаа барьдаг шилдэг тоглогчидтой учраас тэр. Тэд нэг их хүч зарцуулахгүйгээр хэсгээс гарч, финалд үлдэх биз ээ.

Алан Ширер: Би Бразилийг гэж бодож байна. Холбоодын цомд тэд маш сайн байнаас гадна, Сколари гэдэг шилдэг дасгалжуулагч тэдэнд байна. Хэрэв Неймар өнгөрсөн зуных шигээ сайн байвал тэдэнд аварга болох магадлал өндөр бий.

Крис Уаддл: Испани, Аргентин сайн байх болов уу гэж бодож байгаа ч би хувьдаа Бразилийг сонгоно. Нэгдүгээрт, тэд нутаг дээрээ байна, хоёрдугаарт баг бүрэлдэхүүн нь ч хүчирхэг. ДАШТ-д мөнгө үрэх хэрэгтэй юу, үгүй юу гэсэн маргаан дэгдээд байгаа энэ үед тэд нутагтаа аварга авахгүй л бол асуудал дагуулна.
 
Фил Неввиле: Нөхцөл байдал нь Европоос илүү Өмнөд Америкийн баг түрүүлэх магадлалтай болгож байна л даа. Тэр дундаа Аргентин. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч Месси тэдэнд байна.


Пат Невин: Өмнөд Америкт тоглож буй учраас Европын багууд арга барилаа өөрчлөх шаардлага гарна. Испани магадгүй холбоодын цомд тоглосон темпээрээ тоглох гэж магадгүй. Гэвч тэр нь амжилт олохгүй. Бразилийн хувьд баг нь өөрөө маш сайн, дээр нь нутагтаа тоглоно гэдэг том давуу тал. Тиймээс Бразилийг сонгож байна.

Робби Сeвэж:
Месси байгаа учраас л Аргентинийг аварга болж магадгүй гэж таамаглаж байна.  Тэдэнд бас довтолгоонд Серхио Агуэро байна. Арын хамгаалалтад ч сонгодог тамирчид бий.

Брэд Фриедел: Тэд цаг уурын өөр нөхцөл, өөр улсын талбайд гээд дасан зохицож тоглох чадвар өндөртэй. Энэ мэтчилэн тэдэнд давуу тал их бий. Үнэнийг хэлэхэд тэдний түрүүлнэ гэж таамаглахад гайхаад байх явдалгүй.

Ийнхүү BBC-гийн хөлбөмбөг тайлбарлагчдын дөрөв нь Бразиль, гурав нь Аргентинийг аварга болно хэмээн найдлага тавьжээ.

0 Сэтгэгдэл
naad buh ***** idsen taamguudiig chin bugsruugee chiheh ter medremjiig goal.iin bayraa hiih ter agshintai hamt huuvaaltsaarai Cr7!!!
Ta nar namaig martsan bololtoi. erguu dagznuud.
hutsmoi
Messi goal hiij bsaan gj.
ai huurhii messi bol delhiin avargad oroltsoj baisan bolohoos gool hiij uzeegui hun argentin hudlaa shuu
Bi bas Argentin turuuleh baih shubgiin 4-t Brazil,German Nspani Argentin uldeh bh gej bodoj bna shuu
hutsmoi
Хамгийн их уншсан