Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Гүндэгмаа дэлхийн цомын аварга боллоо

Германы Мюнхен хотноо энэ сарын 8-12-нд болж байгаа Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа тэргүүлж 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн боллоо.

Энэхүү амжилтаараа О.Гүндэгмаа энэ төрөлд дэлхийн шилдгүүдийн тэргүүнд байгаа “Рио- де-Жанейро 2016” олимпийн гол өрсөлдөгч гэдгээ баталж чадлаа. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд манай тамирчны араас хоёрдугаар байрт ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяр шалгарсан бол гуравдугаар байрыг БНХАУ-ын тамирчин Жанг Зин Зинь эзэлжээ. Энэ удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 12 мэргэн бууч оролцож байгаа юм. Багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, С.Адилбиш, Ж.Ганхуяг нар ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад, Испанийн Гранада хотод ирэх есдүгээр сард болох ДАШТ-ээс “Рио-де-Жанейро 2016” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг олгож эхлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан