Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пол Маккартни АНУ-д тоглох концертоо өөрчиллөө

Ливерпулийн алдарт Битлз хамтлагийн хөгжимчин Пол Маккартни  АНУ-д хийх гэж байсан тоглолтуудаа өвчний улмаас өөрчилжээ. Тэрээр энэ сарын 14-нөөс 26-ны хооронд Америкийн Шинэ Орлеан, Атланта, Жексонвилль, Нэшвиль, Луисвилль хотод  концерт тоглохоор төлөвлөөд байсан юм.
71 настай хөгжимчин тавдугаар сард Японд концерт тоглох үед өвчний шинж илэрч хэсэг хугацаагаар эмнэлэгт хэвтээд Нарны оронд хийж байсан зарим тоглолтоо цуцлахад хүрсэн юм.
Beatles хамтлаг 1970 онд тарж дуучид нь тус тусдаа уран бүтээл хийж байсан бол Пол Маккартни, Ринго Старр хоёр өнөө болтол хөгжим бичин эх орондоо болон гадаадад тоглосоор байгаа.
Энэ оны нэгдүгээр сард Лос Анжелост болсон хөгжмийн “Грэмми” шагнал гардуулах ёслолын үзеэр энэ хоёр хамтдаа тоглосон. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан