Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлбөмбөгийн ДАШТ-2014-ийн 10 од тамирчин

Маргааш манай гаригийн хамгийн шилдэг хөл бөмбөгчид дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхээр Бразил улсад өрсөлдөж эхэлнэ. Бразилийн ногоон дэвжээнд өрсөлдөх хагас мянга илүү энэ тамирчдын хамгийн шилдэг 10 одыг нэрлэж байна.

1.    Андреа Пирло /Италийн шигшээ багийн тамирчин 34 настай/


Бразилд болох ДАШТ түүний хувьд бараг хамгийн сүүлийн хамгийн том тэмцээн ч байж болох юм.

2.    Криштиану Рональду /Португалийн шигшээ баг. 29 настай/

Дэлхийн шилдэг энэ тамирчин энэ удаагийн дэлхийн аваргын гол тоглогч хэвээрээ. Тэрээр сүүлийн дөрвөн улирлын тэмцээнүүдэд хамгийн багаар бодоход 50 гоол оруулсан амжилттайгаар энэ тэмцээнийг угтаж байгаа.

3.    Лионель Месси /Аргентины шигшээ баг. 26 настай /

“Алтан бөмбөг”-ийн шагналыг дөрвөн удаа хүртсэн. 2009-өөс 2012 онд энэ шагналыг гурав дараалан хүртээд 2013 онд Криштиан Рональдод алдсан.

4.    Луис Суарес /Уругвайн шигшээ баг. 27 настай /

Манант Албионед олони жил тоглож жинхэнэ дуулиан болж байсан энэ залуу тэмцээн бүрт гоол оруулдаг тамирчин. Тэрээр энэ удаа үндэснийхээ шигшээ багт тоглож дэлхийн аваргын дэвжээнээ гарч байгаа.

5.    Неймар /Бразилийн шигшээ баг. 22 настай/


Эх орондоо Пелегийн залгамжлагч хэмээн нэрийддэг энэ залуугийн алдар нэр улам л өсч яваа. Энэ удаа тэрээр эх орныхоо ногоон дэвжээн дээр дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөнө.

6.    ХавИ Иньесьа /Испанийн шигшээ баг. 34 болон 29 настай/


Уг нь хоёр тамирчин ч Каталоны Барселон болоод Испанийн хөгжөөн дэмжигчдийн хувьд  аль хэдийнээ нэг хүн шиг цогц болсон хоёр.

7.    Франк Рибери /Францын шигшээ баг. 31 настай/


Түүнийг хөгжөөн дэмжигчид аль 2013 онл “Алтан бөмбөг” шагнал хүртсэн гэж боддог ч Роналду урдуур нь орсон. Хэдий тийм ч тэрээр бразилийн ногоон дэвжээнд шилдгүүдийн тоонд зүй ёсоор орно.

8.    Филипп Лам /Германы шигшээ баг. 30 настай/

Бундестамын багийн ахлагч, хамгийн найдвартай, хамгийн тогтвортой тоглогч. Тэрээр жинхэнэ олон хувилцараар тоглодог ч зүүний хамгаалагчийн үүргээ найдвартай биелүүлдэг нэгэн.

9.    Эден Азар /Белгийн шигшээ баг.23 настай/

Лондонгийн Челси баг энэ улиралд Лигийн аваргад түрүүлэхэд Эдений үүрэг асар их байсан. Одоо тэрээр эх орныхоо багт мөн л чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж.

10.     Яя Туре /Кот д’Ивуарын шигшээ баг. 30 настай/

Жил бүр Манчестер Сити шинэ тоглогчдод их хэмжээний мөнгөзардаг ч энэ жил Английн лигт Турегүйгээр хожих боломжгүй байсан. Багтаа тэрээр гол тоглогч нь.

0 Сэтгэгдэл
Minii huvid messi hamgiin sain ni
Хамгийн их уншсан