Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа

Дэлхий дахинд цөмийн энергийн салбар хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай, анагаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг нийгэм эдийн засгийн тулгуур салбаруудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат  нар Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг чиглэл болгон олон улсын харилцаа, цөмийн энергийн салбарын хүрээнд мэдээлэл солилцох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, семинар, судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах зэрэг ажлын хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан