Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад дахь монголчуудын илгээмжийг татвараас чөлөөлөх талаар хэлэлцэнэ

Шинэчлэлийн “Засгийн газрын “1111” төвд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон Боомтын нэгдсэн захиргааны дарга нар Л.Гүндалай нар ажиллаж, иргэдийн асуултад шууд хариулт өглөө.

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарыг ажиллах үеэр нийт 2500 иргэн тус төвд холбогдож, сонирхсон асуултдаа шууд хариулт авав. захиргааны Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай иргэдийн асуултад хариулах үеэрээ Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулснаас хойш хоёр сар болж байгааг онцолсон юм. Мөн Монгол Улс 42 хилийн боомттой бөгөөд гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, боомтоор нэвтэрч буй иргэдэд дэлхийн түвшинд хүрэхүйц үйлчилгээг үзүүлж, цаашдаа эдийн засгийн чөлөөт бүс болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэдгийг тодотгож байв.
Гаалийн байгууллагын хувьд эрх зүйн шинэчлэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд дэлхийн гаалийн байгууллагын бусад конвенц, үзэл санаа, “21 дүгээр зууны гааль” гэх олон улсын хуультай нийцүүлж Гаалийн хуулиудыг шинэчилж байгаа аж.

Мөн үүнээс гадна гадаадад амьдарч буй иргэд гэрийнхэндээ шуудангаар илгээмж явуулахад гаалийн татвараас хөнгөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д оруулахаар бэлдэж байгааг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат онцолж байв. Мөн хууль ёсны худалдааг дэмжихээс илүү хөнгөвчлөх, аль болох биет үзлэгээс ангид цахимжуулсан, эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болсон рентген аппарат, эрэлч нохойн үзлэгийг хөгжүүлэх замаар шуурхай, аюулгүй үйл ажиллагаа явуулахад анхаарч байгаа аж.
Иргэдийн зүгээс Хил дээр ажиллаж байгаа ажилчдын ар гэр, үр хүүхдэд нь анхаарал хандуулах талаар ямар арга хэмжээ авах, улсын хилээр хууль бусаар гаргаж буй үнэт эдлэл, ангийн эд зүйлс, алт зэрэгт тавих хяналтаа сайжруулах зэрэг талаар санал ирүүлж байв. Мөн үүнээс гадна Алтанбулагийг чөлөөт бүс болгох талаар ажиллаж байгаа ч бизнес эрхлэгчид газар авах гэхээр 10 сая төгрөгийн ханштай байна, тиймээс газар аваад үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг шахаж, цаашлаад чөлөөлөх шаардлагатай байгааг болон хил дээр гаалийн татварыг ам.доллараар авдаг байдлыг болиулах хэрэгтэй ч шүүмжилж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан