Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Цолмонтуяа: НӨАТ Монгол Улсын эдийн засгийн статистик мэдээллийн тогтолцоог үгүй болгосон


Одоо шинэчлэн найруулах гэж байгаа бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг НӨАТ-ын хуулийн талаар “Golden File” компанийн захирал А.Цолмонтуяатай ярилцлаа.

-НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байгаа. Энэ хуулийн талаар та нэлээд шүүмжлэлттэй ханддаг. Яагаад?
-НӨАТ-ын хууль нь Монгол Улсын нийгэмийн зохион байгуулалт,  баялаг бүтээгчдийн бизнесийн үйл ажиллагаанд суурилсан байдаг. Манай улс  НӨАТ-ын хуулийг 1998 оноос мөрдөж эхэлсэн.  Энэ хуулийг анх боловсруулж баталж хэрэгжүүлэхдээ ямар алсын хараатай байсан юм бол.   Бодит хэрэгжилтийг нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын эдийн засгийг зохион байгуулалтгүй эмх замбараагүй болгосон. Мөн эзэн холбогдогчгүй гэмт хэргийг нэмэгдүүлсэн. Дээр нь баялаг бүтээгчдийг бизнесээ удирддаг гол хэрэгсэл замбараагүй, үнэн зөв гаргах боломжгүй болголоо. Сангийн яам өнөөдөр зөв бүтэцтэй санхүүгийн тайлан авч чаддаггүй. Яагаад гэвэл аль ч байгууллага хоёр баланстай байна. Энэ нь бүр хэвшил болж. Өөрөөр хэлбэл далд эдийн засаг байдаг гэдэгтэй эвлэрсэн, нийгмийн ухамсар суужээ.

-Уг нь, НӨАТ-ын хууль далд эдийн засгийг ил болгох нэг арга биз дээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ер нь бол тийм. Ингэж зорьж  НӨАТ-ын хуультай болсон юм. Гэтэл тэр үзэл бодол нь далд эдийн засгийг бүр даамжруулахаар батлагдсан. Энэ хууль маш олон процесс дээр суурилсан байдаг. Үүнийг яаж олж харах, хэрхэн хуульчилснаас шалтгаалж үр дүн гарна. Гэтэл манай улсад аль болохгүй талаас нь НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал нийгмийг будлиантай, эмх замбараагүй болгох, эдийн засгийн суурь тогтолцоог эвдэх, ялангуяа баялаг бүтээгчид буюу жижиг, дунд  бизнес эрхлэгчдийг залгиж дампууруулах үр нөлөөтэй  хууль юм. Үүнийг батлахын тулд хоёр жилийн өмнөх тоо баримт дээр жишээ дурдъя. Монгол Улсад 92 мянган аж ахуйн нэгж байна. Тэдний  28 мянга нь НӨАТ төлөгч. Эдгээрээс 4300 аж ахуйн нэгж нь жилд 10 сая хүртлэх төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Энэ аж ахуйн нэгжүүд 2012 оны жилийн эцсээр  нийт 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарсан. Энэ орлогынхоо 2.2 тэрбум төгрөгийг зөвхөн НӨАТ-д төлсөн. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид улсад жилд төлж буй НӨАТ-ын 33.49 хувь нь ногдож байна. Эндээс үзэхэд тэр жижиг дунд бизнес эрхлэгчид яаж амьдрах  юм бэ. Цааш явах ганц зам үлдсэн нь дампуурал шүү дээ.

-Одоо НӨАТ-ын хуулийг шинэчлэн найруулж татвар  төлөх босгыг өндөрсгөнө гэж байгаа. Тэгэхээр татвар төлөгч цөөрч  жилийн орлого бага бизнест эерэг хандлага гарах юм биш үү?
-Үгүй. НӨАТ-ын татвар төлөх босго өндөрсгөнө гэдэг нь хоёр үзэл баримтлалаас бий болно.   НӨАТ төлөх босгыг өндөрсгөөд урдын хууль шиг хэрэгжих юм бол  Монгол Улсад бүр аюултай. Би дээр хэлсэн. НӨАТ-ын  хуулиар урьд өмнө нь 33.49 хувийн ачаалал үүрч байгаа  жижиг дунд бизнес эрхлэгчдийн ачаа л нэмэгдэнэ гэсэн үг. Тэр яриад байгаа 4300 аж ахуйн нэгж монголчуудын үйлдвэрлэж байгаа хууль дүрэм журмаас болоод бараг бүгд дампуураад нийгмээс арчигдсан байгаа.  Одоо захирал, удирдлагууд  нь эдийн засгийн гэмт хэрэгтэн гээд  хууль хяналтын байгууллагаар миний мэдэхээр 8000 гаруй хүн шалгагдаж байна. Өнөөдрийн мөрдөж буй хуулийн мөн чанар тийм байна. Гэтэл одоо шинэчилж байгаа хууль бүр  аймаар болно. Эдийн засгийн гэмт хэрэгтэн өснө. Товчхондоо эдийн засгийн гэмт хэрэгтэн л “үйлдвэрлэнэ” гэсэн үг. Далд эдийн засаг  бүр даамжирна. Тэгэхээр далд эдийн засгийн сэдэл бүр хөгжнө.  Үүн дээр санхүүгийн бизнес эрхэлж буй хүмүүс хөлжиж буй мэт харагдавч маргааш тэд эдийн засгийн гэмт хэрэгтэн болно. Бүр Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгаа юм. 

-НӨАТ-ын хуулийн цоорхойг ашиглаад падааныг нь хуурамчаар үйлдэж ашиг олж байна. Иймээс энэ хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа, энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Хуурамч падаан зарах нөхцөл бол энэ хуулийн алсын хараа байсан. Хууль боловсруулагчид мэдэж байсан би бол эдийн засагч хүний хувьд тэгж харж байгаа. Би 20 гаруй жил байгууллагын ерөнхий нягтлан бодогч хийлээ. Сүүлийн долоон жилд нягтлан бодогчийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Анх татварын хуулийг зөв голдирлоор нь  хэрэгжүүлэх маш том хүсэл эрмэлзэлтэй байлаа. Гэтэл хэрэгжүүлэх гэхээр хууль маань хэрэгжүүлэх боломжгүй байсан. Ингээд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр албан ёсоор татгалзсан. Бас нягтлан бодох үйлчилгээний тайлан баланс гаргана гэдгээс ч татгалзсан. Би хэзээ ч ийм юм хийхгүй. Харин эдийн засгийн үндэслэлтэй, бизнесийг хэрхэн зөв удирдах, түүнийг цахим технологи дээр хэрхэн суурилуулах вэ гэдэг  шинэ технологи гаргаж өнөөг хүртэл зүтгэж яваа. Тэгэхээр эдийн засгийг ил болгоё, баялаг бүтээгчдээ дэмжинэ гэж байгаа бол ийм хууль хэрэггүй. НӨАТ-ын одоо мөрдөж буй хууль хэрэгжснээр Сангийн яам эдийн засгийн бодит мэдээлэлгүй болсон. Бодит статистик мэдээлэлгүй болно гэдэг бол улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн статистик мэдээллийн тогтолцоо ч үгүй байна. Иймд одоо л бид дуугарахгүй бол маргаашийн орон зайд амьдрах,  нь эргэлзээтэй.

-Тэгэхээр бодит мэдээлэл, судалгаатай,  цэвэр эдийн засагтай  байхын тулд  яах ёстой юм бол?
-Би бол НӨАТ гэхээс илүү Худалдааны албан татварын хууль  хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ энэ татварын хувь хэмжээ нэг хувьтай байх учиртай. Ингэж чадаж хэмээнэ Монгол Улсад санхүүгийн тайлан зөв болно. Нягтлан бодох бүртгэл зөв хэрэгжинэ. Ингэснээр Сангийн яам нягтлан бодох бүртгэлийн тоголцоогоо сууриар нь  барьж авч чадна. Өнөөдөр сангийн яаманд нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлэх  бааз суурь  бий. Үүнийг зөв ашиглахын тулд хууль эрх зүйн тогтолцоогоор бүрэн дэмжих хэрэгтэй.

-Тэгэхээр та Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо буруу  байна гэж хэлж байх шиг байна. Тийм үү?
-Буруу. Үндсээрээ буруу явж байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс бүгд хэлнэ. Дандаа хоосон цаас үйлдвэрлэж худал  тооцоо хийж байна. Би бол залхсан.  Ийм зүйл хийхгүй бүр залхаад  татгалзсан. Иймд шинэ үйлчилгээ хийж байгаа. Эхлээд тэр хуулийн мөн чанарыг ойлгохгүй, хууль хэрэгжүүлнэ гэж захирлуудтайгаа үзэлцэж явлаа. Тэгээд ажлаа өгч явсан. Дараа нь татварын хуулийн мөн чанарыг судалж эхэлсэн. Гэвч шантарсан. Учир нь хэрэгжүүлэх үндэслэлгүй хууль Монголд хэрэгждэг юм байна.

-Ер нь эдийн засагчид, судлаачид  Монгол Улс татварын хамгийн таатай орчинтой улс гэдэг шүү дээ. Та эсрэг юм яриад байх юм?
-Худлаа ярьж байгаа юм. Тэд юу мэдэж яриад байгааг би ойлгодоггүй. Би хаа ч хэлдэг. Өнөөдөр та бүхэн НӨАТ-ын алс хэтийн нөлөөг хараач гэдэг.  Гэтэл бид алс хэтийг  харж хуульчлаагүй юм. Гэтэл бодит байдалд яах аргагүй алдлаа. Энэ бол хэрэгжилтийн алдаа байсан гэж байгаа.    Үгүй. Энэ бол хуулийн алдаа. Одоо шинэчлэх найруулгад ч засагдаагүй. Бүр аймшигтай болж байна. Өнгөн талдаа зассан хэлбэр үзүүлсэн ч мөн чанар нь өөрчлөгдөөгүй юм. 

-Шүүмжилж болно. Гэхдээ  юуг нь яг яаж өөрчлөх ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-НӨАТ-ын хамгийн гол асуудал  нь бэлтгэн нийлүүлэх сувагт байдаг.  НӨАТ-ын падаан байдаг биз дээ. Жишээлбэл би нэг цайны газар ажиллуулъя. Тэгээд 100 мянган төгрөгийн хоол зарсан гэж үзье. Гэтэл би 80 мянган төгрөгөөр нь хоолны материал авсан. Гэтэл жижиг газар учир НӨАТ төлөгч нартай харьцаж чаддаггүй юм. Учир нь цаг зав, боломж бололцоогоороо зүгээр л хүнсний  захаас худалдаад авдаг. Түүнд бүтээгдэхүүн нийлүүлэгч бизнес эрхлэгч боловч НӨАТ төлөгч биш байдаг. Үнэн хэрэгтээ  би түүнээс авсан бүтээгдэхүүнээр 100 мянган төгрөгийн худалдаа хийсэн. Үүнээсээ би 9000 төгрөгийг нь НӨАТ-т төлдөг. Зүй нь бол би 9000 биш 1000 төгрөгийн л татвар төлөх ёстой.  Гэтэл хууль бол 1000 төгрөгийн татвар төлөхгүйгээр зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл тэр хүнсний зах дээр худалдаа хийж буй бүх хүний татварыг чи төл гэж байгаа юм. Тэгэхээр 1000 төгрөгийн татвар төлөх хүн 9000 төлөхөөр яаж амьдрах юм бэ. Бодоод үз.  Нийт борлуулалтын дүнгээс зардлын 80 мянган төгрөгөө хасаад үзье. Үлдсэн ашиг нь 20 мянган төгрөг. Үүнийхээ 9000 мянгыг татварт өгнө. Дээр нь ажилчдын цалин, бүхий л урсгал зардал орно. Ийм байхад тэр аж ахуйн нэгж амьдрах уу. Үгүй. Уг нь бизнесээ өргөжүүлж цайны газар бус ресторон болмоор л байгаа шүү дээ. Ийм л хууль үйлчилж ирлээ. Одоо хэлэлцэж байгаа НӨАТ-ын хууль бас л ийм зүй тогтолтой байна. Нэг ёсондоо зарчим нь адилхан байгаа юм. 

-Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын буцаан авалт гээд өгдөг шүү дээ. Энэ эзэндээ хүрдэггүй хэрэг үү?
-Энэ бол бас худлаа тогтолцоо. Үүнийг ашиглаж бизнес хийх гэж байгаа юм. Ямар бизнес хийх вэ гэхээр оператор байгууллага ажиллуулна. Үүний тулд өчнөөн хүч хөрөнгө орно. Наад зах нь программ хангамж, техник хэрэгсэл гээд хөрөнгө урсана. Гэтэл  ажлаа мэдэхгүй, тогтолцоогоо ойлгоогоогүй хүмүүс ч хаа сайгүй байдаг.Ажлын тогтолцоог бий болгохын тулд бодлогын шинжилгээ хийж байж байгуулна. Үүнийг хийж чадах мэргэжилтэн байхгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 15 жилийн хугацаанд санхүүгийн тайлангийн тогтолцоог  зохион байгуулж чадаагүй хүмүүст би эргэлзэж байна.  Харин ч авлигалыг даамжруулах, далд эдийн засгийн бүр хүчирхэгжүүлэх ажил хийнэ. Өнөөдөр хотын захын гэр хороололд байгаа Должин эмээ НӨАТ-ын буцаан авалтаа авч чадахгүй. Түүнд хүрэх тогтолцоог төр нь бүрдүүлж ч чадахгүй. Харин би бүртгэлийн тогтолцоог хийгээд  сууж байгаа бол хамаатан садан, ойр тойрны, тандаг мэддэг хүмүүстээ буцаан олголтыг нь авч өгч чадах байх.  Гэтэл намайг таньж мэдэхгүй тэр  Должин эмээ чадахгүй. Тэгэхээр хотын захын хороолол дахь танил талгүй хэн ч авч чадахгүй юм. Урд нь ийм л байсан. Одоо хэлэлцэх гэж байгаа хуулийн зарчим бас л адилхан. Буцаан олголт өгөхдөө бөөн шат дамжилгаар ордог байлаа. Одоо ч хэвээр. Том том компанийн эзэд, нөлөө бүхий хүмүүс л НӨАТ-ын буцаан олголт авч чаддаг байсан. Бусад нь авч чадалгүй өнөөг хүрсэн. Дахин хэлэхэд ийм л тогтолцоог дахиад бий болгох гэж байна. Энд нэг нарийн учир хэлье. Би дээр хэлсэн. Манай улсад 28 мянган НӨАТ төлөгч байдаг гэж. Эдгээрийн 250 сая төгрөгөөс дээш борлуулалттай тогтолцоотой аж ахуйн нэгжийн санхүүгийн  бүртгэлийн тогтолцоо харьцангуй тогвортой болсон юм. Энэ нь хоёр хүчин зүйлтэй холбоотой.   Нэгдүгээрт томоохон аж ахуйн нэгж нүсэр бүтцээ хянахын тулд бүртгэлийн тогтолцоогоо сайжруулдаг. Хоёрдугаарт тэд дандаа НӨАТ төлөгч нартай харьцдаг учир орлого нуух шаардлага байдаггүй. Гэхдээ бас л харьцангуй гэж ойлгох хэрэгтэй.  Харин үүнээс доош борлуулалт хийдэг нөхдүүд хэзээ ч НӨАТ төлөгч нартайгаа харьцаж чаддаггүй. Тэд жижиг зардал нь хүрэхгүй учраас зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа жижгүүдтэйгээ  харьцдаг юм. Ийм учраас  НӨАТ-ын угаалт тэдэн дээр хийгддэг. Тэд НӨАТ-ын татварын наад зах нь 33 хувийн дарамт үүрч байна шүү дээ. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид унаад, дампуураад байгаа юм. Гэтэл энэ дарамтыг бүр нэмээд дээр нь оператор байгууллага ажиллаж борлуулалтын орлогыг хянахаар гарч ирэх нь. Өнөөдөр нягтлан бодох бүртгэлийн суурь тогтолцоог сайжруулж зөв хуульчилж өгөх юм бол татварын дарамтгүй ард түмэн бүх бизнесээ сайн хийнэ гэж боддог.  Гэтэл хуулиар дарамталчихаад, дээр нь хянана гэж байгаа. Тэгээд өөсдийгөө мундаг зүйл хийлээ гэж худал яриад байна. НӨАТ-ын шинэ хуулийг боловсруулсан хүмүүс нэг бол тэнэг. Эсвэл улс орноо худалдсан хүмүүс байгаа гэж бодоход хүргэж буй юм.

-Тэгэхээр асуудлыг зөвөөр шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа юм бэ?
-НӨАТ-ын  эцсийн үр дүн нь  улсын төсөвт борлуулалтын  орлогын 1.8 хүртлэх хувийн татвар цуглуулах л үүрэгтэй. Тэгэхээр үүнийг Худалдааны албан татвар болгох хэрэгтэй. Тэгээд л дээрх хэмжээний орлогыг төсөвтөө цуглуулаад авчих. Заавал олон оролцоотой механизм хэрэггүй. Энэ л чухал. 

0 Сэтгэгдэл
А.Цолмонтуяатай санал нэг байна ийм хүмүүс олон байгаасай бүгдээрээ ийм л хүмүүсээ дэмжтээр байна
ЦОЛМОНТУЯА МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ ТАЛААРАА ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОН ЭНЭ ХУУЛИЙГ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА НӨХӨДТЭЙ МЭТГЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАТВАР МАШ ТОМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА. ХАНИН ЗАРИМ НЬ БОЛ ОГТ ТООХГҮЙ ЯВЖ БАЙГААД ӨРШӨӨГДӨӨД БАЙДАГ ШҮҮ ДЭ ЭНЭ МАШ ТОМ ЯЛГАВАРТАЙ ҮЗЭЛ ШҮҮ
ЦОЛМОНТУЯА МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ ТАЛААРАА ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОН ЭНЭ ХУУЛИЙГ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА НӨХӨДТЭЙ МЭТГЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАТВАР МАШ ТОМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА. ХАНИН ЗАРИМ НЬ БОЛ ОГТ ТООХГҮЙ ЯВЖ БАЙГААД ӨРШӨӨГДӨӨД БАЙДАГ ШҮҮ ДЭ ЭНЭ МАШ ТОМ ЯЛГАВАРТАЙ ҮЗЭЛ ШҮҮ
НӨТ ийн талаар зөв ярьж бна ,ялангуяа тамга тэмдгийг нь бодоод жижиг аж ахуйн нэгж байгуулсан олон хүн байгаа энэ хүмүүс бас нөт д бүртгүүлээгүй учраас үнэн төвөгтэй яг үнэнээр тайлан гаргаж өгөөд яваад байдаг яг амьдрал дээр татварын хяналт гэж анхан шатны баримт шаардаад торгууль тавьдаг ,том нөт төлөгч нар нь тамгатай баримт ер өгдөггүй яг үнэндээ давхар шатаад л явдаг .нөт ийн буцаан олголт гэж шал худлаа хүмүүсийг хохироосон л үйлдэл манайд л тохирох зүйл биш гэж бодож бна ,аргагүй эрхэнд хүүхэд нь оюутан хүмүүс материалаа бүрдүүлбэл буцаан олголтын мөнгө авдаг,бүрдүүлж чадахгүй бол хохь нь болдог ,мөн орон сууц бариад хөнгөлөлтөнд хамрагдая гэвэляаж барьсан орлого хаанаас олсон гээд аль болох иргэн хүнийг яаж гацаах талаар татварынхан толгой нь ажилладаг ,яг л хэлснээртанил хамаатан г.м биш л бол хамрагддаггүй гэдэг үнэн,нарантуул ,томоохон захуудын орлогыг ч гэсэн яаж тооцдог нь тодорхой биш уг нь бүх л худалдаа наймаа хийдэг хүмүүс адилхан татвар төлдөг баймаар .худалдааны татварыг хэрэгжүүлбэл маш зөв санагдаж бна .гадаадад чгэсэн худалдаж бгаа бараанаас бүгд л нэг лтатвар авдаг шүүдээ .
mash zuv. ene hun uneniig helsen baina.
Ямар нэгэн босгогүй бүх аж ахуйн нэгжүүд төлдөг болох хэрэгтэй. Харин дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжье гэж бодож хийвэл дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээсээ бага татвар, импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогоос арай илүү төлдөг байж дотоодын барааг худалдаалах сонирхол түлхүү төрүүлбэл зүгээр санагддаг.
Цолмонтуяа Монгол улсад мөрдөгдөж байгаа татварын болон нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны гажуудлыг шударгаар илчилсэн байна. Үнэхээр тийм байгаа. Манай улсад мөрдөгдөж байгаа НӨАТ, ААНОАТ-ын хувь хэмжээ их, аж ахуй эрхлэгчдийн сэтгэл зүйд ихээхэн дарамттай татварын систем үйлчилдэг.Өнөөдөр НӨАТ болон ААНОАТ-ыг тайлагнах явцад ААН-үүд хуурамч баримт бүрдүүлэх нь ихсэж, өөрсөддөө эрсдэл бий болгон аль болох татвараас зайлсхийх, аргалах, зарим нь бүр огт татвар төлөхгүй байх сонирхолтой хүмүүс ч элбэгших хандлагатай болсон байна.Тэгэхээр татварын нэр төрөл хувь хэмжээг бүхэлд нь өөрчилж ААН, иргэдэд дарамт багатай, төлөгдөх боломжтой татварын системийг нэвтрүүлж ААН-үүдийг хэрэгтэн болох эрсдэлтэй алхам хийхээс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэгэхээр НӨАТ-ыг зөвхөн үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүд төлдөг, харин худалдаа үйлчигээ эрхэлж буй ААН, иргэд худалдааны татвар төлдөг баймаар байна. НӨАТ, худалдааны татварыг босго энэ тэр гэхгүйгээр нийт үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнд нь 1-5 хувийн шаталсан татвар ноогдуулж ААНОАТ,НӨАТ-ын буцаан олголт гэх мэт улиг болсон нэр томъёог бүр байхгүй болговол зохилтой. Чингэвээс нягтлан бодогч нар хуурамч баримт бүрдүүлэх гэж зовохгүй, ААН-ийн удирдлагууд татвараа нуух гэж толгойны өвчинд шаналахгүй их л юм цэгцэрнэ дээ.Харин үйлдвэрлэл, борлуулалтын орлогыг найдвартай хянаж байх механизмыг л олох нь чухал.
zuv sanaa bna. unendee jijig dund uildverlegchded NUAT bol hamgiin hund daramt bg. zah deer hudaldaa hiideg humuusee ehleed burtgeljuuleh heregtei shde. dandaa hulihi padaantai bg.
ХЭРВЭЭ ИЖИЛ ТҮВШИНД % ХЭМЖЭЭГ БАРЬВАЛ ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ТӨВЛӨРӨЛТ ГАРАХ УУ, ЭРСДЭЛ, БОЛОМЖ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ , ТООН АНАЛИЗ СУДАЛГАА БОДВОЛ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХИЙГДДЭГ Л БАЙЛГҮЙ ДЭЭ,НАДААС МУУ БОДНО ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ГЭЖ НАЙДАХААС.
ХЭРВЭЭ ИЖИЛ ТҮВШИНД % ХЭМЖЭЭГ БАРЬВАЛ ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ТӨВЛӨРӨЛТ ГАРАХ УУ, ЭРСДЭЛ, БОЛОМЖ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ , ТООН АНАЛИЗ СУДАЛГАА БОДВОЛ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХИЙГДДЭГ Л БАЙЛГҮЙ ДЭЭ,НАДААС МУУ БОДНО ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ГЭЖ НАЙДАХААС.
САНАЛ НЭГ БАЙНА. ГЭХДЭЭ ЮУГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ТАЛААР ХЭЛСЭНГҮЙ. ТИЙМ НУУЦ ЮМ БОЛОВ УУ.МИНИЙ БОДЛООР 1. ХУДАЛДААНЫ ТАТВАР БОЛГОХ 2. БОСГО ЭНЭ ТЭР ӨНДӨР ТАВЬЖ ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ ГЭДЭГ ХУДЛАА. ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧ ЭНЭ ТАТВАРЫГ ҮҮРДЭГ,ҮҮНИЙГ ГОЛ НУГАЛДАГ НЬ ТОМООХОН ААНЭГЖҮҮД БАЙГАА. ХУВЬ ХЭМЖЭЭГ БАГАСГАЖ, БҮХ НЭГЖҮҮД АДИЛ ТӨЛДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТОМ ААНЭГЖҮҮДЭЭР ДАМЖУУЛЖ ТӨР ТАТВАРЫН БОДЛОГО, ДАРАМТ, АЖЛАА ХИЙЛГҮҮЛДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ӨНӨӨДӨР МОНГОЛД ЗӨВХӨН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДААН ДЭЭР ХИЧНЭЭН САЯ ТӨГРӨГ БЭЛЭН ЭРГЭЛДЭЖ, ЯМАРЧ НӨАТ, ААНОАТ, НДШ, ХАОТ,ГААЛИЙН ТАТВАРЫН ДАРАМТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА. ЯМАР НЭГ ШАЛГАЛТ ОРСОН Ч АВЛИГА АВААД АСУУДЛЫГ ШИЙДЧИХДЭГ.ТЭХЭЭР ЯМАР Ч ЯЛГАВАРГҮЙ, ИЖИЛ ТҮВШИНД БҮГДИЙГ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. КОМПАНИ БАЙГУУЛЖ ХЭДЭН ХҮН ЦАЛИНЖУУЛЖ, БААХАН ТАТВАР ТӨЛӨХИЙГ ХЭН ХҮСЭХИЙН БЭ. ТИЙМ Л БАЙДАЛД ОРУУЛЧИХСАН ХУУЛЬ, ТОГТОЛЦОО, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТТАЙ Л УЛС ШҮҮДЭЭ. ГАРАХ АРГА ЗАМ НЬ БҮГД ТӨЛДӨГ БАЙХ, БУЦААН АВАЛТАА Ч ХАСУУЛДАГ БАЙХ ЗАРЧИМ.ИЙМ БАЙВАЛ ОРЛОГО НУУХ ШАЛТГААН БАЙХГҮЙ ШДЭЭ.ТАТВАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ААНЭГЖ ҮРҮҮ ДАЙРААД, ЗУУРАЛДААД БАЙХААР ХУВЬ ХҮМҮҮС ҮРҮҮ ЧИГЛЭСЭН ЭРЧИМТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙДЭЭ.ХУВЬ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ ААНЭГЖ ЛТАТВАР БОЛОН НД-Т БАЙНГА ТОРГУУЛЬ ТАВИГДДАГ. ӨӨРСДӨӨ ТЭР ХҮМҮҮСИЙН АРААС ГҮЙ ЛДЭЭ.
Tsolmoon chi zuv yarij bna
энэ үнэн ярьж байна. анх худалдааны татвар байсныг НӨАТ болгож өөрчлөөд дампууруулсан юм. хэн нь ихмэдэж аль улсаас хулгайлж ирээд томилолтоо бөглүүлж татвар төлөгчдийн мөнгөнөөс хүртсэн юм бол.
zov heljee
Хамгийн их уншсан