Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлбөмбөгийн ДАШТ-2014 өнөөдөр эхэлнэ

Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр Сан-Паулу хотын “Коринтиас” цэнгэлдэх хүрээлэнд болно. Олон улсын хөл бөмбөгийн холбоо-ФИФА-гийн хэвлэлийн албаны мэдээлснээр 600 гимнастикч, бүжигчин, дуучин оролцсон энэ үзүүлбэр 25 минут үргэлжлэх юм байна. Нээлтийн ёслолын үеэр Женифер Лопес, Питбуль нар ДАШТ-2014-ийн сүлд дуу ”Бид нэгдмэл”-ийг дуулах юм. Женифер Лопесийг очиж дуулахгүй гэж хэвлэлээр мэдээлсэн ч тэрээр ямартай ч очиж сүлд дууг дуулахаар болсон байна.
Үүнээс гадна нээлтийн ёслолын үеэр Бейонсе, домогт Битлз хамтлагийн хөгжимчин Пол Маккартни дуулах юм байна. ДАШТ-2014-ийн хамгийн хүндтэй зочдын нэг нь нэр хөлбөмбөгчин Пеле байх нь.
Бельгийн найруулагч Дафне Корнегийн найруулсан  ДАШТ-2014-ийн нээлтийн шоу үзүүлбэрийн дараа шууд дэвжээний эзэн Бразилийн шигшээ баг Хорватын багтай халз тоглоно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан