Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжөөн дэмжигчийг бүх насаар нь цэнгэлдэхэд орохыг хоригложээ


Санкт-Петербургийн хөлбөмбөгийн “Зенит” клубын удирдлага, хамгаалалтын алба “Гулливер” хочтой хөгжөөн дэмжигч Алексей Нестеровыг өөрийн цэнгэлдэх хүрээлэн “Петровский”-д бүх насаар нь оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
“Энэ бол гэмт хэргийн хоёр ч бүрэлдхүүнтэй. Тэрээр хөлбөмбөгчид халдсан, бас тэмцээний үеэр талбайд гүйж гарсан. Түүнд захиргааны хариуцлага тооцно” гэж хөлбөмбөгийн клубын хамгаалалтын албаны дарга Мейтин  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 11-нд болсон Оросын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн тоглолтын үеэр үймээн болоход Алексей Нестеров “Динамо” багийн хөлбөмбөгч Владимир Гранат руу довтолж цохьсон юм. Үүний улмаас хөлбөмбөгч тархиндаа гэмтэл авсан ч хөгжөөн дэмжигчийг уучилсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан