Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токиод цэвэр алтан хөлбөмбөг худалдах гэж байна


ДАШТ эхэлж байгаа энэ өдөр Японы нийслэл Токио хотын нэгэн тансаг дэлгүүрт  цэвэр алтаар хийсэн хөлбөмөгийг 43 сая иен буюу 420 орчим мянган доллараар үнэлэн тавилаа гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна. Энэ бөмбөгийн бүтээхэд нийтдээ гурван кг цэвэр алт оржээ. Алтан бөмбөгтэй хамт японы эртний зоос, Будда бурхны баримал тавьсан байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс долдугаар сарын 13 хүртэл Бразилын 12 хотод болно. Өнөөдөр Сан-Даулу хотноо болох нээлтийн ажиллагааны дараа дэвжээний эзэн Бразтлын шигшээ баг Хорватын багтай тоглож тэмцээн эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан