Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорватын хөлбөмбөгчдийн нүцгэн зургийг нийтэлчихэж

Хорватын шигшээ багийн хөлбөмбөгчид хэвлэл мэдээллийнхэнд бойкот зарлаж  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуустал хэн нь ч хэвлэлийнхэнд ярилцлага мэдээлэл өгөхгүй гэлээ. Тэднийг үндэсний багийнхаа баазад бассейнд орж байхад нь нүцгэн зургийг нь авч, хэвлэлд нийтэлснээс ийм шийдвэр гаргасан байна.
“Ийм явдлын дараа манай тоглогчид та нартай ямар ч асуудлаар харилцахгүй гэж хэлмээр байна” гэж багийн дасгалжуулагч Нико Ковач хэвлэлийнхэнд хэлжээ.
Тэдний багийн баазын ойролцоо бутанд нуугдаж байсан гэрэл зурагчин хөлбөмбөгчдийн нүцгэн байгаа хэд хэдэн зургийг авч интернетэд байрлуулсан юм байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан