Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Өнгөрсөн бямба гарагт монголхэл бичгийн шалгалт өгсөн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өнөөдрөөс их дээд сургуульд элсэх Элсэлтийн ерөнхий шалгалт өгч эхэлнэ. БШУЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу энэ жилээс их дээд сургуульд элсэн суралцахаар бүртгүүлсэн  бүх хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгдөг болж байгаа учраас  хагас сайн өдөр энэ шалгалтыг авсан юм. Өнөөдрөөс хамгийн түрүүнээ орос, англи хэл, химийн хичээлийн шалгалт өгнө.
Энэ жил ерөнхий боловсролын дунд сургууль төгсч бүрэн дунд боловсрол эзэмшсэн 41 мянга орчим хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. БШУЯ энэ жилээс их дээд сургууль элсэх доод оноог 450 болгон өөрчилсөн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан