Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН МАРК МЭНДЭЛЛЭЭ

Монгол Ул­сад анхны марк хэвлэн гарсны 90 жил, Орчин ца­гийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Шуу­дан ТӨХК-ний Маркийн газ­раас “БОГД ХАА­НЫ ОРДОН МУЗЕЙ” сэдэвт марк шинээр гаргалаа. Тус марканд Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, наран гэрэлт,  шашин төрийг хослон баригч Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн ховор нандин зүйлсийг анх удаа олны өмнө дэлгэжээ. Маркны нээлтэд музейн захирал О.Мэндсайхан оролцож “Маркаар дамжуулан “Богд хааны Ордон музей”-н түүхийн үнэт ховор нандин зүйлийг гадаад дотоодын иргэдэд  хамгийн сонгодог хувилбараар нь сурталчилж байгаад талархаж байна” гэв. Харин “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан “ССАЖЯ болон Богд Хааны Ордон музейн хамт олонд баярлалаа. Цаашид маркийн 90 жилийн хүрээнд Халх голын түүхт ойн марк,  Динозаврын музейн марк гаргахад бэлэн байгаа” гэж хэлсэн юм.
Улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн түвшинг тодорхойлж байдаг маркны талаар Монголын Филателын холбооны нарийн бичгийн дарга Ш.Чадраабал “Сүүлийн жилүүдэд маркны сэдэв сонголт маш зөв зүйтэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт, маркны загвар дизайны хувьд ихээхэн нийцтэй болсонд талархаж байна” хэмээн сэтгэгдэлээ хэлсэн. Харин доктор, профессор С.Дулам “Богд хааны музейтэй холбоотой марк өмнө нь гарч байсангүй. Өмнө нь ховорхон харж байсан эд өлгийн үнэт зүйлсийг ингэж марканд буулгаж сурталчилж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан зүйл болж байна” гэлээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан