Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киноны баатруудын хамгийн гайхамшигт таван хутга

Буудаж чадахгүй байж болно, харин хутга заавал эзэмших ёстой гэдэг бол киноны баатруудын хууль гэж болно. Гардан тулааны нөхцөлд, нөгөө талаар ямар ч орон зайд хутга шиг найдвартай зэвсэг зарим киноны баатруудын хувьд байхгүй. Бидний мэдэх  киноны алдартай баатрууд ямар хутга хэрэглэдэг вэ. Зүгээр л нэг хутга дэллгүүрээс аваад хэрэглэчихдэг үү. Ухаандаа Рэмбо, Индиан Жонс, матар хочит Дандигийн хутганы тухай өгүүлэх минь.

1.    Жон Рэмбогийн хутга

Никельдсэн ган хийцтэй, 40 см урт, мөрөн дээрээ хөрөөтэй  энэ хутга Рэмбог ширэнгэн ойд явахад нь жинхэнэ нөхөр нь болдог. Бариулдаа бас зайлшгүй хэрэгцээт зүйлс, луужинтай. Үнэ нь 147 доллар.

2.    Индиан Жонсын хутга

Эртний соёл иргэншил, эрдэнэсийн эрэлчин Индиан Жонсын  хэрэглэдэг, мөрийг нь зэсээр бүрж, бариулын нь төгсгөлд бүргэдийн толгой сийлсэн, толь шиг гялалзах энэ хутга 61 см, бараг л сэлэм гэж болно. Үнэ нь 92 доллар.

3.    Матар хочит Дандигийн хутга

Пол Хоган “Матар хочид Данди” кинонд буунаас илүүтэй ашигладаг энэ хутгыг зөвхөн энэ кинонд зориулж тусгай захиалгаар хийлгэсэн. Гадаад төрхөөрөө бол германы Kershaw үйлдвэрийн ангийн хутгатай төстэй ч 43 см урт. Ир нь гэхэд л 30 см урт. 400 долларын үнэтэй хутга.

4.    Тусгай тасгийнхны хутга

Америкийн тусгай тасгийнхны хэрэглэдэг номер 1 хутга. Никелиэр бүрсэн ир нь 12 см энэ хутгыг тэнгисийн явган цэрэг гардаг бүх кинонд тусгайгийнхан хэрэглэдэг. Sog Seal Pup M37 загварын хутга ч гэдэг энэ зэвсэг 66 долларын үнэтэй.

5.    Амьд гарахад зориулсан хутга

Ёстой амьд гарахад зориулсан энэ хутгыг “Discovery Channel”-ын “Амьд гарах ухаан” хөтөлбөрөөр үзэж болно. Хамгийн хүнд нөхцөлд баатруудад хамгийн хэрэг болдог мэс. Үнэ нь 50 доллар. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан