Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бяцхан Рапунзел үсээ хандивлажээ


Төрөлхийн шаргал урт үсээрээ бахархаж өөрийгөө Рапунзел гүнж хэмээн итгэдэг бяцхан охин үе тэнгийнхээ охидод туслахаар хайртаа үсээ хандивлажээ.
Дөрвөн настай Эви Лей хэмээх энэ охин өөр шигээ жаахан охидод туслахаар үсээ тайруулахдаа огтхон ч харамсаагүй гэнэ.
Түүн шиг жаахан хүүхдүүд хорт хавдар өвчний улмаас үсээ хусуулаад халзан болсон байдаг гэж ээж ааваасаа дуулсан Эви тэдэнд шууд л үсээ өгөхөөр шийджээ. Тэр өөрийгөө Рапунзель гэж бодон тоглох дуртай учраас хорт хавдартай хүүхдүүд ч бас түүний үсийг аваад гүнж болж тоглоосой гэж хүсчээ. Тэгээд тэр 35 см үс тайруулж, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан хиймэл үс хийхэд хандивлажээ. Охиныхоо энэ сайхан сэтгэлээр бахархсан эцэг эх нь хүүхдүүдэд туслахаар багахан хэмжээний мөнгө босгож, түүгээрээ гурван хүүхдэд хиймэл үс авч өгөхөөр болжээ.
Эви одоо бяцхан тайрмал үстэй болсон ч өөрийгөө Рапунзель гэж итгэсээр байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
хүүхэд ийм л гэгээхэн амьтан да, үр минь ээж нь хайртай шүү
yamar xoorxon ym be
Yasan huurhun ohin be
Хамгийн их уншсан