"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголд байна гэв
Орос-Монголын генийн мэргэжилтнүүд олон жилийн хайгуул судалгааны ажлын үр дүнд буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголын зүүн хойд нутагт байгааг саяхан олсон байна. Шинжээч, судлаачдын хэлж байгаагаар бол энэ үүлдрийн үхэр нь сибирийн хахир байгаль цаг уурт зохицсон, бага зардлаар амьдардаг, байгалийн цэвэр бүтээгдхүүн өгөх баталгаатай үүлдэр юм гэж Буриадын засгийн газарт хийсэн мэдээлэлд дурджээ.
Буриадын уугуул буубэй гэдэг үүлдрийн хонийг олж арчилснаар одоо 300 мянган толгойд хүрээд байгаа бол буриад нутгийн уламжлалт үүлдрийн үхрийг олох зорилт тавин олон жил хөөцөлдсөний эцэст олсон нь энэ гэнэ.
Шинжилгээний баг Улаанбаатараас зүүн хойд зүгт 700 км газар луу нисч очоод дараа нь 200 км газар машинаар туулж, бас 100 орчим км газрыг мориор туулж байж хэргээ бүтээжээ. Энэ үхэр октябрийн хувьсгалын дараа оросоос дүрвэн монголд ирж суурьшсан хоёр буриад айлд 300 орчим толгой байсан байна. “Бид нутгийн энэ үүлдрийг эрж Хятад, Өвөөр монгол, Манжуурт хайгаад олоогүй. Эцсийн эцэст ингэж нэг юм амжилтад хүрлээ” гэж Буриадаас монголд суугаа төлөөлөгчдийн газрын тэргүүн Сергей Будажапов хэлжээ. Үхрийн ДНК-г мэрэгжилтнүүд Москва руу шинжилгээнд илгээсэн байна.
“Одоо хамгийн гол асуудал бол энэ үхрийг худалдан авах хөрөнгө, хамгийн гол нь хил давуулан авахад мал эмнэлэг, эрүүл ахуйн төрөл бүрийн шаардлагыг хангах, энэ бүхний эцэст хэрхэн авчрах вэ гэдэг л байна” гэж Будажапов хэлжээ.

0 Сэтгэгдэл