Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөлбөмбөгийн талбайд 700 буйдан авчирч ДАШТ үзжээ

Урьд шөнө болсон Герман-Португалийн тоглолтыг эх орондоо байгаа хөгжөөн дэмжигчид нь үзэхээр Берлиний "Alte Foersterei FC Union" цэнгэлдэх хүрээлэнд цугларахдаа гэр гэрээсээ буйдангаа авчирцгаажээ. Улсынхаа багийг тухтайхан шиг дэмжих боломж олгох үүднээс хөгжөөн дэмжигчдийг буйдангаа авчирч болно гэж зөвшөөрсөн учир цэнгэлдэх хүрээлэнд 700 гаруй буйдан цугларсан байна. Хөгжөөн дэмжигчдийн энэ их итгэл найдварыг баг нь ч хугалсангүй. Жинхэнэ том бэлэг барьж, эсрэг багаа 4:0-оор бут ниргэсэн билээ.
Германчуудын цөсийг хөөргөсөн энэ тоглолтыг тус улсын канцлер Ангела Меркел газар дээр нь үзсэн бөгөөд тоглолтын дараа багийнхантай уулзахаар хувцас солих өрөөнд нь очжээ. Тэр бүр Лукас Подолскийтой сельфи зургаа авахуулж амжсан байна.













0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан