Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ АЖИЛЛАГСАДТАЙГАА ХЭЛЭЛЦЭЭРТ ОРЛОО

“Оюу толгой” компанийн удирдлагууд цомхотголтой холбоотой асуудлаар Үйлдвэрчний хороотойгоо хэлэлцээр хийжээ. Таван асуудлын хүрээнд тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд холбогдох гэрээг байгуулахаар болсон байна.  
Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани үндсэн 219 ажилтандаа бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан тухай мэдэгдэл хүргүүлж, хуулийн дагуу эдгээр ажилчдын хөдөлмөрийн гэрээг ирэх сарын 14-нд цуцлах хүртэл үндсэн цалинг нь олгоно гэсэн юм. Харин үүнийг  өөрчилж, дундаж цалингаар нь тооцож олгохоор болсон байна. Уурхайн ажилчдын хувьд дундаж цалингийн хэмжээ нь үндсэн цалингаасаа ойролцоогоор 50 орчим хувиар өндөр байдаг аж. Түүнчлэн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч, урамшууллын системээр тооцохоор болжээ. Энэ нь зургаагаас дээш жил ажилласан хүмүүст гурван сарын дундаж цалин дээр нэмж 1000 ам.доллар өгөх гэх мэтчилэн шаталсан байдлаар зохицуулагдах юм байна.

Б.Билгүүн

0 Сэтгэгдэл
өдрөөс өдөрт ядуурсаар байгаа энэ хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байнаа. дээр сууж байгаа хэдэн арчаагүй луйварчдыг яах вэ? хэзээ ард түмний амьдрал сайжрах болж бнаа?
Хамгийн их уншсан