Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ОЮУН НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган энэ сарын 23-ны өдөр  Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов. НҮБ-аас хэрэгжүүлж буй  байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 2013 оны хурлаар зөвлөлийн бүтцийг НҮБ-ын Байгаль орчны Ассамблей буюу чуулган болгон өргөжүүлж, НҮБ-ын бүх гишүүн улс Ассамблейн гишүүн байхаар шийдвэрлэсэн юм.
 Чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, сэдэвчилсэн хуралдаануудад оролцох, чуулганы үеэр зохион байгуулагдах зэрэгцээ арга хэмжээнд оролцож, НҮБ-ын санаачилгаар хэрэгжиж буй  “Ногоон эдийн засгийн төлөөх хөгжлийн түншлэл”-ийн үйл ажиллагааны  туршлагаасаа хуваалцах ажээ гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
boljiin! dajgui sain uls turch shuu!
Хамгийн их уншсан